Нүүр   /   Спорт   /   РИО-2016

ЯПОНЫ ОДОН БӨМБӨГЧИД ХЯТАДЫН ТҮВШИНД ОЙРТСОНЫГ МЭДРҮҮЛСЭН, РИО-2016

2016-08-18  

Рио-2016. Дөрвөн жилийн дараа Токио-2020. Токиод болох Олимпиор япончууд одон бөмбөгөөр Олимпийн аваргатай болохыг зорьж байна. Тэд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Түүнийхээ ч үр дүнг Рио-2016 олимпоор баталгаажууллаа. Анх удаа Японы эрэгтэй баг олимпоос багаараа мөнгөн медаль хүртэв. Тэд аваргын төлөө тоглолтод хүчтэй эсэргүүцэл үзүүлж 1:3 харьцаагаар Хятадын багт ялагдлаа. Японы багийн гол тоглогч Мизутани дэлхийн N3 Шу Шинийг 3:2-оор буулгаж авсан нь Хятадуудад томоохон дохио боллоо гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Дэлхийд N6-д эрэмблэгдэх Мизутани нэгбүрчилсэн төрөлд хүрэл медаль хүртэж, Японы ширээний теннисний түүхийн цоо шинэ хуудсыг нээлээ. Тэр нэгбүрчилсэн тоглолтод Олимпийн аварга болсон Ма Лонгоос 2 партийн хожил авсан цорын ганц тоглогч боллоо, энэ олимпийн үеэр. Энэ бол Японы одон бөмбөгийн хөгжлийн түвшин эрс дээшилснийг бэлхнээ гэрчиллээ. Хятадын баг анх удаа ийм хүнд эсэргүүцэлтэй тулгарлаа, сүүлийн үед, гэж тус багийн ахлагч Ли Гу Лян хэвлэлд ярилцлага өгчээ. Эрчүүдээс гадна Японы эмэгтэй баг Сингапурын хүчтэй багийг 3:1 харьцаагаар буулгаж мөн л Олимпоос хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн багийн гол тоглогч Ай Фукухара нь нэгбүрчилсэн төрөлд мөн л шөвгийн дөрөвт шалгарч, хойд солонгосын тамирчинд 4:2 харьцаагаар харамсалтай ялагдсан.

Гэвч энэ бүхэн нь Японы одон бөмбөгийн хөгжил хэр хурдацтай, даацтай хөгжиж байгаа дүр төрхийг илэрхийллээ гэж мэргэжилтнүүд дуу дуугаа авалцан бичиж байна. Токио 2020 олимпоор Япон : Хятад гэсэн дуэль улам хүчтэй болох нь ээ.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Мандах:Нэгбүрчилсэн төрөл гээд ямрымаа балайраад байгаан бэ? ГАНЦААРЧИЛСАН гэдэггүй билүү? 2016-08-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?