Манай тамирчин С.Батцэцэг эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Нигерийн бөхтэй барилдлаа. Барилдааны эхний үеийн 30 секунтэд оноо алдсан ч, дараагийн үед 30 секундын дүрмээр оноог тэнцүүлж, улмаар барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө ард нь гарч хоёр оноо авснаар манай бөх 3:1-ээр яллаа.
С.Батцэцэг шөвгийн 8-д үлдэх шийдвэрлэх барилдаанаа хийж орос гаралтай АНУ-ын тамирчин Елена Пирожковад 3:2-оор ялагдлаа. Хэрэв Елена Пирожкова финальд шалгарвал С.Батцэцэг дагаж барилдах юм.
Э.ОТГОНЖАРГАЛ