Нүүр   /   Спорт   /   РИО-2016

С.БАТЦЭЦЭГ ГАВЪЯАТЫН ТЭВЧЭЭРИЙГ ШАЛГАСАН БАРИЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2016-08-19  

Манай тамирчин С.Батцэцэг эхний тойрогт хийлж, шөвгийн 16-д Нигерийн бөхтэй барилдлаа. Барилдааны эхний үеийн 30 секунтэд оноо алдсан ч, дараагийн үед  30 секундын дүрмээр оноог тэнцүүлж, улмаар барилдаан дуусахаас хэдхэн секундын өмнө ард нь гарч хоёр оноо авснаар манай бөх 3:1-ээр яллаа. 

С.Батцэцэг шөвгийн 8-д үлдэх шийдвэрлэх барилдаанаа хийж орос гаралтай АНУ-ын тамирчин Елена Пирожковад 3:2-оор ялагдлаа. Харамсалтай нь Елена Пирожкова Беларусийн Мария Мамашукт дийлдэж финальд шалгарч чадаагүй тул манай тамирчин дагаж барилдах боломжгүй болсон юм. Манай тамирчны хувьд мөрний гэмтэл нь гол асуудал болж байлаа. Түүний гэмтэл тэмцээн эхлэхээс 5 хоногийн өмнө сэдэрчээ. Гэсэн ч тэрээр өөрт байгаа бүхий л боломжоо ашиглан өрсөлдөгч бөхчүүддээ сул оноо өгөлгүй барилдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.

 

 

Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?