Эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ын жинд Гавъяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх олимпийн хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга Ёгишвар Дутттай оноолт таарч 3 : 0 яллаа.
Тэрээр дараагийн үед БНХАУ-ын Ерланбик Катай барилдаж 3 : 0 ялж шөвгийн 8-д үлдсэн.
Үүний дараа Г.Мандахнаран ОХУ-ын ДАШТ-ний алт, хүрэл медальт, Европийн аварга Сослан Романовт 6:0 ялагдсан юм. ОХУ-ын бөх Сослан Рамонов хагас шигшээд Узбекистаны бөхийг ялж, финалд шалгарсан нь манай бөхөд дагах барилдааныг хийх боломжийг олголоо.
Дагах барилдаанд Канадын бөх Хайслан Гарсияг манай бөх 3:0-ээр яллаа. Ийнхүү Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны Ихтиёр Наврузовтой барилдахаар боллоо.
Э.ОТГОНЖАРГАЛ