ТӨВДИЙН НИЙСЛЭЛ ЛХАС ХОТОД КFC АНХНЫ САЛБАРАА НЭЭЛЭЭ

2016-03-09  

Лхас хотод нээгдсэн өрнөдийн хурдан хоолны анхдагч нь KFC боллоо. Төвдийн нийслэл Лхаст байрлах Шэнли Шидай худалдааны төвд KFC салбараа нээлээ. Мартын 8-нд нээсэн KFC-д хооллох хүмүүс урт дараалал үүсгэжээ. Хүүхдүүд рестораны өмнө зураг хөргөө татуулж, хөл хөөр болсон нээлт боллоо. гэж орон нутгийн хэвлэлд мэдээлжээ. Түргэн хоолны газрыг нээсэн Шэнли Шидай худалдааны төвийн менежер Чин Биао " Хэрэглэгчид шаржигнуур тахианы мөч, гамбургерийг маш их таалж байна" гэж дурдлаа. Мөн KFC нээгдсэн нь жуулчлалыг хөгжүүлэх, Төвдийг зорин ирэх гадаадын жуулчдад маш таатай мэдээлэл юм гэж нэмж хэллээ. KFC нь өрнөдийн худалдааны салбар орж ирэх, өрнөдийн соёл нэвтрэх өргөн чөлөөг нээж өгч байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. KFC анх 1987 онд Хятадад нэвтэрсэн бөгөөд, одоогоор тус улсын 1100 хотод 5000 салбартай юм байна.

 

 

Ц. ХИШГЭЭ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?