ХЯТАДАД ҮЙЛДВЭРЛЭСЭН CHERY СУУДЛЫН АВТОМАШИНЫ ШИНЭ ЗАГВАРЫГ ЧИЛИ УЛСАД ХУДАЛДАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-10  

Чили улсын Сантьяго хотод энэ сарын 9-ний өдөр Хятадад үйлдвэрлэсэн ARRIZO-5 шинэ загварын суудлын автомашины худалдааны нээлт боллоо. 

Чили улс бол Латин Америкийн орны машины худалдааны томоохон зах зээл. Чили бол CHERY машины худалдан авалтаар Хятадын дотоодын зах зээлийг ч давсан үзүүлэлттэй. Тиймээс машиныхаа шинэ загварыг нээлтийг Чилид хийхээр сонгосон юм" гэж тус компанийн ерөнхий захирлын туслах Жин Юубо нээлтийн үгэндээ онцоллоо. CHERY автомашин нь сүүлийн 13 жилд дэлхийн зах зээл дээр хамгийн их борлогдсон машин юм. Энэ хугацаанд 1 сая 200000 машин гадаад зах зээлд борлуулсан үзүүлэлттэй аж. Шинэ загварынхаа дараа дараагийн нээлтийг Иран болон Хятадын хэд хэдэн хотод нээхээр төлөвлөсөн гэж тус компанийнхан дурдав. 

Хятадын машин, загвар хийц, энгийн үйл ажиллагаа, хямд үнэ, шатахуун бага идэлт, хямд үйлчилгээ гэдгээрээ зах зээлд хүрээгээ тэлж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 

Э. ТОТО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?