СИЛИКОН ХӨХӨНДӨӨ КОКАЙН НУУСАН КОЛУМБИ ЭМЭГТЭЙГ ГЕРМАНД БАРИВЧИЛЛАА

2016-03-10  

Боготын улсаас Германыг дамжин Барселоныг зорьж байсан Колумбийн иргэн Андреа.С..гэгч 24 настай эмэгтэйг Франкбурт Майне хотын онгоцны буудалд саатуулсан тухай мэдээлэл цацагдлаа. Хоёр хөхөндөө тус бүр 500 гр кокайн нуусныг гаалийн ажилтнууд илрүүлжээ. 2016 оны 2-р сарын 24 болсон энэ үйл явдал одоо л хэвлэлд ил болж байгаа нь энэ.  Колумби бүсгүй маш сэжигтэй харагдсан гэж гаалийнхан дурдаж байна. Байцаалтын явцад, хар тамхи зөөж байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэж тэд хэллээ. Эмэгтэйг онгоцны буудлаас шууд эмнэлэгт хүргэж, силикон хөхөнд нь хагалгаа хийж, 500 граммаар 2 тусад нь савласан хар тамхийг эмч нар гаргаж авчээ. Андреа .С..-г одоогоор Франкфурт Майне хотын шоронд шилжүүлжээ. Хар тамхийг Испанийн зах зээл рүү хүргэхээр тээвэрлэж байснаа силикон хөхтэй бүсгүй нуусангүй.

 

Д. ХАНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?