ЭХ НУТГАА ЗОРИН ИРСЭН ЗААН

2016-03-12  

Кенийн нутаг дэвсгэрийг орхин 220 км урт замыг туулсан 30 настай эр заан төрсөн нутаг Сомалид хөл тавьсан мэдээ олны сонорыг мялааж байна. Эхний 20 км-ийг зогсолтгүй явсан Морган хэмээх эр заан өдөртөө мод, буттай газар нуугдан амарч, харуй бүрий болмогц газар хороосоор ирснийг Кенийн заан хамгаалах нийгэмлэгийнхэн зааны арьсанд байрлуулсан дохиоллын системийн тусламжтайгаар тогтоожээ.

20 жилийн өмнө орхисон төрөлх нутгаа зорих Морган заан амьтны зөнгөөр замаа оллоо гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь нутгаа зорин гүйх монгол морийг санагдуулам түүх ажээ. Сомалид, 1970-аад оны үед 20000 заан байсан гэсэн бүдэг бадаг тоог эрдэмтэд хэлдэг. Өнөөдөр хэд байгааг хэн ч хэлж мэдэхгүй гэнэ. Ямар ч байсан, 30 настай Морган гэх эр заан эх нутгаа зорин очлоо.

 

Ц.ДОРЖГОТОВ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ямар ухаантай заан бэ? Нээрээ л нутгаа гүйх монгол морьтой төстэй аж. 2016-03-12
Гүнжээ:Амьтан хүртэл нутгаа гэсэн сэтгэлтэй. Сайхан мэдээ байна 2016-03-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?