ОХУ-ЫН ЗЭВСЭГ, ТЕХНИКИЙН ЗАХИАЛГЫН БИЕЛЭЛТ 97 ХУВЬД ХҮРЧЭЭ

2016-03-13  

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Үндэсний батлан хамгаалах удирдлагын төвд батлан хамгаалах салбартай холбоотой ажилладаг Засгийн газрын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, төрөл мэргэжлийн цэргийн дарга нартай өргөтгөсөн хуралдаан хийлээ. Энэ хуралдааны зорилго нь өнгөрсөн 2015 оны Улсын зэвсэг, техникийн захиалгын биелэлтийг дүгнэх, цэргийн тойргуудад нийлүүлж буй зэвсэг, техникийн чанар байдал, ашиглалт, засвар үйлчилгээний байдлыг газар дээр нь тодруулах байв. ОХУ-ын Зэвсэгт хүчин 4000 гаруй нэгж төрөл бүрийн зэвсэг, техник хүлээж авсан нь төлөвлөгөөгөө 97 хувь биелүүлсэн үзүүлэлт юм байна. Үүнээс зөвхөн Агаар-сансрын цэргийн хүчин гэхэд 230 нэгж шинэ эсвэл сайжруулсан төрөл бүрийн нисэх онгоцнууд хүлээж авчээ. Мөн энэ онд 2016 онд Зэвсэглэл техникийн капитал болон урсгал засварт 137.9 тэрбум рублийг зарцуулахаар төлөвлөжээ.

 

Х.ЭГШИГЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?