КИМ ЧЕН УН АЙЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

2016-03-14  

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун гуравдугаар сарын 9-ний өдөр цөмийн зэвсгээ анх удаа олон нийтэд дэлгэсэн. Энэ нь дэлхий нийтэд цохилт өгч чадахаа харуулсан өөрсдийн байр сууриа бататган харуулсан явдал байв. Харин түүнийхээ маргааш өглөө нь Хойд Солонгос богино тусгалын хоёр пуужинг далай руу харвасныг Өмнөд Солонгосын цэргийн хүчин мэдэгдлээ. Пуужинг харвасны дараа Пхеньянаас Өмнөд Солонгостой байгуулсан хамтын ажиллагааны төслөө цуцалж буйгаа зарласан юм. Түүнчлэн Хойд Солонгосын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөдийн бүх компаниудыг татан буулгахаа мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Умардынхан хиймэл дагуул хөөргөсөнтэй холбоотойгоор Өмнөд Солонгос тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваад байсны хариуг Ким Чен Ун ийнхүү барилаа. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт эхэлсэн. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор Хойд Солонгос ийн хариу арга хэмжээг авахаа мэдэгдсэн ба хоёр Солонгосын харилцаа улам ширүүсээд байгаа төдийгүй Умард Солонгос амжилттай болсон цөмийн туршилтаар дэлхий нийтийг айлгахыг хичээж байна.

 

 

Х.ЭГШИГЛЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?