"АЛТАН ӨД-2017" НААДМЫН ШИЛДГҮҮД ӨНӨӨДӨР ТОДОРНО

2018-01-09  

МЗЭ-ээс жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан өд" наадам 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Анхлан 2001 оноос зохион байгуулж ирсэн уг наадам утга зохиолыг, утга зохиолын төрөл зүйлүүдийг тэгш хөгжүүлэх зорилготой бөгөөд

1. Хүүхдийн уран зохиол

2. Хүүрнэл зохиол томоохон зохиол

3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний зохиол

4. Баримтат уран зохиол

5. Уран зохиолын судлал

6. Уран зохиолын шүүмж

7. Утга зохиолын орчуулга

8. Жүжиг, киноны зохиол

9. Яруу найраг гэсэн  9 төрлөөр шилдгүүдийг шалгаруулж "Алтан өд" гардуулдаг юм. Энэ оны "Алтан өд" Монголын Зохиолчдын Эвлэлийн 89 жилийн ойтой давхцаж байгаагаараа ихээхэн онцлог юм. Наадмын үеэр Д.Нацагдоржийн , Г.Сэр-Одын нэрэмжит болон “Утга зохиолын төлөө” шагналыг зохих хүмүүст олгодог бөгөөд МЗЭ-ийн гишүүнээр элссэн найрагчдад үнэмлэхийг нь гардуулдаг уламжлалтай юм. . “Алтан өд” наадамд жил бүр 100 гаруй бүтээл өрсөлддөг юм.

Сонирхуулахад, өнгөрсөн оны "Алтан өд" -ийн эздээр

1. Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээлээр - зохиолч Ш.Энхбаярын "Болжмор, Шоовдор"
2. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний шилдэг бүтээлээр - зохиолч Д.Жамъянгийн " "Сарны шувуу"
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний шилдэг бүтээлээр- зохиолч Т.Бум-Эрдэнийн -"Дотроосоо"
4. Баримтат уран зохиолын шилдэг бүтээл- зохиолч Л.Дашнямын "Байх, байх үгүйн дунд"
5. Уран зохиолын судлалын шилдэг бүтээлээр- судлаач, шүүмжлэгч Д.Галбаатарын "Гэгээг хүсэх, Мананд бэдрэх"
6. Уран зохиолын шүүмжийн шилдэг бүтээлээр - зохиолч П.Батхуягийн "Эсрэг цаг-3"
7. Утга зохиолын орчуулгын шилдэг бүтээлээр -зохиолч Д.Дашмөнхийн "Цэвэрхэн саруулхан газар"
8. Жүжиг, киноны шилдэг зохиолоор -Ш.Гүрбазарын " Жаргаагүй нар"
9. Яруу найргийн шилдэг бүтээлээр -яруу найрагч Я.Баяраагийн "Таслал" зэрэг бүтээлүүд шалгарч байжээ. 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?