Өөрөөсөө асуух асуулт: Би амархан бууж өгдөг үү?

2020-05-30  

Зориулалт бол мөрөөдөгч хүнийг амжилтанд хүрсэн хүнээс ялгадаг цор ганц зүйл. Зориулалтын тухайд харвал хүмүүсийн гаргадаг хандлага нь ердөө л дөрөв байдаг. 

1. Орхигч. Зорилгогүй, зориулалтгүй хүмүүс 

2. Хойш тавигч. Зорилгодоо хүрч чадах эсэхээ мэддэггүй учир зориулахаас айдаг хүмүүс. 

3. Буулт хийгч. Зорилгоо чиглэн явах авч хүнд бэрх тулгарахад шантарч орхидог хүмүүс.

4. Хүч чадлаа шавхагч. Зорилго тавин, өөрийгөө зориулж, тэдгээрт хүрэхийн тулд өндөр үнэ төлдөг хүмүүс.

Харин та аль төрлийн хүн бэ?

Та зорилгодоо хүрч үзсэн үү? Чадна гэж итгэдэг бүх зүйлдээ амжилт олсон уу? Дээрх асуултанд та "үгүй" гэж хариулсан тохиолдол таны зориулалтын түвшинд асуудал гарсан гэсэн үг.

Тэгвэл энэ зориулалт гэж ер нь юу юм бэ? 

1. Зориулалт бол тодорхой зорилгыг дагуу үйлдэхийн тулд зүрх сэтгэлээс гарч буй идэвхтэй үйлдэл 

2. Зориулалт бидний гаргаж буй үйлсээр хэмжигддэг.

3. Зориулалт амжилтыг үүдийг нээх түлхүүр болдог. 

Нэг ёсондоо бид зориулж байж л зорилгодоо хүрэх боломжтой болно. Зорилгын дагуу биднийг явуулах үйлдэл бол зориулалт болж байгаа юм.

Зориулалтаа хэрхэн сайжруулах вэ?

1. Өөрийн зориулалтаа хэмж. Заримдаа бид нэг зүйлд өөрийгөө зориулж байна гэж боддог ч бидний үйлдэл арай өөр юм хэлээд байдаг. Календарь, цаас аваад өөрийн цаг хугацаа, мөнгөө юунд зарцуулж байгаагаа тооцоод үз. Ажил, гэр бүл, эрүүл мэнд, хичээл ном, чөлөөт цагийн үйл ажиллагаанд хэр цаг зарцуулсан байна? Амьдралын үрлэг зарлага, зугаа цэнгэл, хувийн хөгжилд хэр мөнгө зарцуулсан байна? Эдгээр нь таны зориулалтын жинхэнэ хэмжүүр болно. Та хариуг нь хараад гайхах байх.

2. Юунд хамаг бүхнээ зориулах ёстойгоо мэд. Би юуны төлөө үхэхэд бэлэн байх вэ? Үр дагавар нь ямар байхаас шалтгаалахгүй таны хувьд хэзээд ч хийхэд бэлэн тийм үнэ цэнэтэй амьдралын зорилго байна уу? Энэ тухай бодох нэлээд цагийг гаргаарай. Тэгээд олж мэдсэн зүйлээ бич. Таны үйлдэл эдгээр санаануудтай чинь хэр тохирч байгаа бол?

3. Эдисоны аргыг хэрэглэ. Томас Эдисон гэдэг зохион бүтээгч шинэ санаа, зорилго олвол хэвлэлийн бага хурал зарлаад хийсний дараа ажилд ордог байжээ. Энэ заавал биднийг хэвлэлийн бага хурал хий гэж хэлж байгаа юм биш. Найз нөхдийн хүрээ, гэр бүлийн хүрээ, танилын хүрээ, дотно хүмүүс зэрэгтээ юуны төлөө их цаг зориулах болсноо зарлаад нийтийн өмнө илэрхий болгоно гэсэн үг. Энэ байдал нь эргээд таныг хариуцлагын төлөө хийхэд хүргэх болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?