"ОЮУТОЛГОЙ" 3000 МОНГОЛ АЖИЛТАН АВНА ГЭЖ МЭДЭЭЛЛЭЭ

2016-05-09  

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай 5.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг “Рио Тинто” групп баталсныг “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг уурхайг 2027 оноос эхлэн бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байгаа аж. Улмаар зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийн хэмжээнд зэсийн хамгийн том таван уурхайн нэг болно гэж үзэж байгаагаа “Рио Тинто” групп мэдэгджээ.

Уурхайн бүтээн байгуулалтад 4-5 жил шаардагдах учраас ирэх зургаадугаар сараас эхлэн “Оюутолгой” компани ажиллах хүчээ нэмэгдүүлж, 3000 гаруй монгол ажилчин шалгаруулж авахаар болсноо зарлалаа. Монгол Улсын хувьд “Оюутолгой нь хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт юм. Уг уурхай нь Монголын уналтад ороод байгаа эдийн засгийг дэмжих хамгийн ойрын боломж байх болно” хэмээн “Ройтерс” агентлаг дурдсан байна. Зэсийн үнэ сүүлийн долоон жилийн байдлаар хамгийн доод үнэд хүрсэн ч, “Рио Тинто” групп гүний уурхай нээлтээ хиймэгц асуудал нааштайгаар өөрчлөгдөн гэж компанийн удирдлагууд үзэж байна. 

 

 

Х.АЯЛГУУ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?