Нүүр   /   Спорт   /   РИО-2016

МАНАЙ 2 БӨХӨД ХАТУУ СУГАЛАА ТААРЧЭЭ

2016-08-21  

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр болох 65, 97 кг-ын жингүүдийн бөхчүүдийн сугалаа гарчээ. Манай хоёр бөхөд маш хатуу сугалаа таарчээ. 

65 кг-ын жинд 21 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 13 бөх орсон байна.

“Б” хэсэгт орсон Гавъяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх олимпийн хүрэл медальт, Азийн наадмын болон тивийн аварга Ёгишвар Дутттай хүч үзнэ. Түүнийг ялбал дараагийн тойрогт австри, хятадын бөхчүүдийн аль ялсантай таарах байх. Гуравдугаар тойрогт оросын бөх, ДАШТ-ний алт, хүрэл медальт, европийн аварга Сослан Романов, канадын бөх, Пан-Америкийн спортын наадмын хүрэл, тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 3 хүрэл медальт Хейслан Антонио Веранес Гарсиа, туркийн бөх Мустафа Кайя, кубын бөх Алехандро Вальдес Тобье нараас аль шалгарч гарч ирсэн бөхтэй барилдах магадлал байна. Энэ хэсэгт мөн узбекийн бөх, ДАШТ-ний мөнгө, Азийн спортын наадмын хүрэл медальт Ихтияр Наврузов, ираны бөх Мейсам Аболфазл Насири, Пуэрто-Рико улсын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Франклин Гомес Матос нар бас байна.

“А” хэсэгт италийн бөх, ДАШТ-ний алт, европийн спортын наадмын мөнгөн медальт Франк Чамико Маркус, азербайжаны бөх, олимпийн аварга, ДАШТ-ний мөнгөн медальт, европийн спортын наадмын болон тивийн аварга Тогрул Аскеров, армяны бөх, дэлхийн аварга, Оюутны зуны “Универсиад наадмын мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Дэвид Сафарян, бахрейний бөх, азийн аварга, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, хошой мөнгөн медальт, азийн аварга Адам Батиров, гүржийн бөх Зураб Якобашвили, АНУ-ын бөх Френк Молинаро нар орсон байна.

97 кг-ын жинд 19 бөх өрсөлдөж байна, “А” хэсэгт 8, “Б” хэсэгт 11 бөх таарчээ.

“Б” хэсэгт орсон олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт киргизийн бөх, азийн наадмын мөнгөн медальт Магомед Мусаевтай барилдана. Түүнийг хожбол дараа нь украиний бөх, олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт Валерий Андрейцев, оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт, европийн аварга Анзор Болтукаевхоёрын аль ялсантай хүч үзэхээр байна. Энэ хэсэгт азербайжаны бөх, олимпийн наадмын хошой хүрэл медальт, ДАШТ-ний алт, хошой мөнгө, хүрэл медальт, европийн спортын наадмын болон тивийн аварга Хетаг Газюмов, ираны бөх Реза Мохаммад Али Яздани нар бас орсон байна.

Нөгөө хэсэгт АНУ-ын бөх, насанд хүрэгчдийн болон залуучуудын, Пан-Америкийн спортын наадмын аварга Кайл Шнайдер, гүржийн бөх, европийн спортын наадмын мөнгөн медальт Элизбар Одиказе, туркийн бөх Ибрагим Болукваси, кубын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Хавьер Кортина Лассера нарын шилдгүүд багтсан байна. Барилдаан 22.00 цагаас эхэлнэ.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?