БУРХАНЫ ЗААСАН САХИЛ, САМААДИ, БИЛГҮҮН ГУРВЫГ АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ АГУУ АЧ ТУСЫГ ӨГДӨГ

2016-08-23  

Бурхан хүн төрөлхтөнд гурван зүйлийг заасан бөгөөд энэ гурвуул эхнээсээ эхлэн амгалан хөгжүүлсэн хүндээ асар их ач тусыг өгдөг аж.

Эхнийх нь сахил юм. Амьтан хөнөөхгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, мансууруулах зүйл хэрэглэхгүй, өөрийн эр нөхрөөс өөр хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй гэх мэт таван сахил сахиснаар асар их буян хураах ба таван сахилын буянаар энэ төрөлдөө тайван амгалан байхаас гадна дараа төрөлдөө хүслийн ертөнцийн зургаан тэнгэрийн орны аль нэгэнд төрх нь баталгаатай аж.

Хоёр дахь нь Анапана бясалгалаа хөгжүүлж самадид орж чадвал 15 давхарга бүхий Брахма тэнгэрийн оронд төрж олон их галавын турш самадхигын жаргалд умбан амьдрах нь баталгаатай ажээ.

Гурав дахь нь Бурханы заасан Випашная бясалгалаар билгүүнээ хөгжүүлж үйлийн үрийг бүрэн устгаж чадваас энэ биеэрээ нирвааны их амгаланд хүрэх ажээ.

Тэгэхээр Бурханы заасан сахил, самаади, билгүүн гурвыг амьдралд хэрэгжүүлэх нь агуу ач тусыг өгдөг ажгуу. 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?