МЬЯНМАР ШВЕДАГОНЫ АЛТАН СУВАРГА ҮҮССЭН ТҮҮХ

2016-09-16  

Анапана бясалгал 14 хоног хийж зөв самадхиг хөгжүүлээд Випашна бясалгалаар нэг хоногийн дотор төгс гэгээрэлд хүрсэн Бурхан долоон дөчин есөн хоногийг бодь модны ойролцоох моднуудын доор өнгөрөөжээ.  Сужаатаагын өгсөн хоолыг бясалгалд сууснаас хойш ийм олон хоног хоол зооглоогүй байлаа. Энэ үед Бодхаяагын ойгоор аялан явж байсан хоёр худалдаачинд хамгаалагч тэнгэр нь Ханхүү Сидхартха Бурханы хутгийг олон гэгээрсэн хийгээд ийм олон хоног хоол зооглоогүй бодь модны доор заларч  байгаа хийгээд та хоёр очиж өөрт байгаа хоолноосоо өгвөл асар их буян болох юм хэмээсний дагуу тэр хоёр очиж өөрт байгаа  хоолноосоо өгсөнд  Бурхан хүлээн авч зоогложээ.  Энэ нь Бурхан болон гэгээрснээс хойших  Бурханы анхны хоол байлаа. Тэр хоёр худалдаачин Бурханы авралд одож байна, номын авралд одож байна хэмээн залбирч хоёр эрдэнийн авралд одсон анхны увш нар болжээ.

Тэр үед хуварга эрдэнэ үүсээгүй байсан тул тэр хоёр эрдэнийн авралд оджээ. Тэгээд тэр хоёул Бурханаас ямар нэгэн тахин шүтэх зүйл гуйсанд Бурхан өөрийн тэргүүний үснээс зургаан ширхгийг өгснийг  тэр хоёр худалдаачин өөрийн нутаг болох  Мьянмарт аваачин суварга босгон хадгалж улс даяараа дахин шүтэх болсноор өнөөгийн Мьянмарын нийслэл Янгонд сүндэрлэн буй Шведагоны том суварга болтлоо өргөжжээ.

Энэ их суварга босгоход улсын ард иргэд алт ихээр өгч 65 тонн алт орсон гэдэг. Энэ суваргад Бурханы өргөсөн зургаан үс одоо ч гэсэн байдаг билээ. Бурхан ийнхүү тэр Мьянмарын хоёр худалдаачны өргөсөн хоолыг хүртэж тэр хоёрт өөрийн тэргүүнийхээ үснээс өгсөн нь Бурханаас хойш 2500 жилийн турш Бурханы заасан сургаалын практик тал болох Випашна бясалгал хийгээд Бурханы сургаалын онолын тал болох Паль Ганжуурыг цэвэр ариунаар нь хадгалан үлдэж  Бурханы сургааль ном энэ л орноос дахин Энэтхэгт түгж тэндээсээ дэлхий даяар түгэн дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэх орон мөн гэдгийг болгосон учраас  ийм өгчээ. Ийнхүү энэ л зөгнөл биелж Мьянмараас Бурханы заасан Випашна бясалгал болон Паль Ганжуур, Данжуур дахин хоёр дахь удаагаа дэлхий даяар түгж эхлээд байна. Одоо 500 жил гэгээрсэн Архадуудын эрин эхлээд байгаа нь үүнтэй холбоотой юм.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hi:Myannar gej haana baidag yamar uls ve??? 2016-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?