ӨНӨӨДӨР БУРХАН БАГШ ЭХИЙНХЭЭ АЧИЙГ ХАРИУЛСАН ӨДӨР

2016-09-16  

Бурхан багшийг мэндлээд 14 хоносны дараа эх Махамаяа таалал болж 33 тэнгэрийн орноо мэндэлсэн бөгөөд Ханхүү 29 настайдаа хуварга болон гэрээс гарч зовлонгоос гэтлэх аргыг ирэн явсаар Випашна бясалгалын ачаар төгс гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр л гэгээрэл ариусалд хүргэдэг аргаа бусдад зааж тоолж барамгүй олон хүн тэнгэрийг зовлонгоос гэтэлгэж явсаар долоон жил өнгөрөх үед тэнгэр, исрүүн тэнгэр хийгээд өөрийн ээжийг энэрэн тэдэнд ном сургаал айлдахаар 33 тэнгэрийн оронд одож ээждээ хийгээд тэнд хуран цугласан тоолшгүй олон тэнгэр брахма нарт гурван сарын турш ном айлдсан нь Абхидхаммын ном хэмээн алдаршсан билээ.

Ийн тасралтгүй гурван сар ном айлдан Випашна бясалгал заасны хүчээр ээж нь хийгээд тэнд цугласан олон сая тэнгэр брахма нар гэгээрлийн шатанд хүрчээ. Ийнхүү ээждээ ном айлдаж бясалгал зааж гэгээрэлд хөтөлж эхийн ачийг хариулаад өнөөдрийн энэ тэргэл сартай шинийн 15-нд Ертөнцнөө эргэн заларсан гэдэг.

 

CONTROL.MN

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ээж.:өнөөдөр миний хүүгийн ээжийнхээ ачыг хариулж байгаа өдөр юм байна. 2016-09-20
badarchin:bayrlalaa... eejiin saihan huu nariig dagan baysay ... 2016-09-22
асуулт:тэгвэл зөвхөн хүний төрлөөр л гэгээрэх боломжтой гээд байдаг нь хаачаав? 2017-05-26
Отгонхүү:Таалагдлаа 2017-09-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?