БУРХАНЫ СУРГААЛЬ АРИУНААРАА БАЙГАА МЬЯНМАР

2016-09-19  

Бурханы үед л хуваргууд сахилаа чандлан сахиж бадар аяга, хуварга хувцаснаас өөр хөрөнгөгүй байж. Бурханы сургаалын онолын тал болох Паль Ганжуур Данжуурыг судалж цээжлэхээс гадна Бурханы сургаалын практик тал болох Анапана, Випашна бясалгал үйлдэж амьдардаг байлаа.  Тэр үеийн лам хуваргууд сахил сайн сахиж чаддаг байсан нууц нь дээрх бясалгал хийдэг байсанд байгаа аж.  Өдөр бүр тогтмол бясалгалаа хийж сэтгэлийнхээ уур хилэн, хүсэл шуналын хирийг арилгадаг учраас хүсэл тачаалын хиргүй болсон сэтгэлд сахил сахих нь амар байдаг ажээ.

Бурханы сургаалын энэ сайхан уламжлал дэлхийн олон оронд түгсэн боловч ихэнх оронд цэвэр байдлаа алдаж бясалгалаа хийхээ байж зөвхөн олон үзэх болсноор сахил сахих байдал доройтож Төвд тэргүүтэй олон бурханы шашинтай орны хуваргууд сахилаа алдах явдал ихэсжээ. Харин Мьянмар улсад дээрхи бясалгал үйлдэх ном судраа цээжлэн судлах уламжлал өнөө ч гэсэн тасраагүй хэвээр байгаа учраас сахилаа сахисан самадхи бясалгалд шамдсан, ариун явдалдаа шамдсан хуваргуудыг ард түмэн нь буяны үржил шимтэй тариалан гэж ойлгон сүм хийд барьж өгөн өдөр тутмынх нь хэрэгцээт хоол унд, эм тариа, хувцас хунараар нь хангаж байдаг аж.

Саяхан бид Мьянмарт очиж тэдгээр сахилаа сахисан ариун явдалт самадхи випашнад шамдсан Ганжуур, Данжуур цээжилсэн 400000 гэлэнгүүдээс 500-д нь нэг өдрийн хоол өгөхөөр захиалга өгөх гэхэд тэдэнд хоол өгөх оочерыг ард иргэд булаалдан авч 2017 он дуустал бидэнд зай олдохгүй болсныг сонсоод гайхав. Хуварга хүн сахилаа сахивал ард түмэн аяндаа хүндэлж хамаг хэрэгцээг нь бүрдүүлдэг аж. Гэхдээ хуварга хүн сахилаа хэзээ сайн сахидаг болох вэ гэвэл Випашна хийдэг болсон үед л боломжтой гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол оронд ийм ёсон урд нь байсан одоо дахин дэлгэрээсэй. Үүний тулд манай лам нар Мьянмарт очиж тэдгээр гэгээрсэн хуваргуудаас суралцаасай.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
нум:сахилгүй лам бол лам биш юм билээ. нэгэн номноос мэдсэн. Тиймийн учир манай монгол лам нар бол "лам биш" болж таараад байгаа юм. Нэгэнт лам болохоор санаа сэтгэл шулуудсан бол "жинхэнэ утгаараа л лам байх ёстой" 2016-09-19
zochin:Mongolyn lam nar gej nadshig l garuud bgaa shdee, nadaas neg davuu tal n neg heden tarni l tzeejeer unshij sursan yum biz dee. ted narym lam gej yu baisan yum ))))) nadtai adil makh idne, huuhen erguulne hahaha 2016-09-19
hi:Vipashna byasalgaliin talaar medeelel uguuch ho. 2016-09-21
лолод:дььдп 2017-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?