БАДАРЧЛАХ ЁСОН

2016-09-21  

Бурхан багшийн үед Бурхан багш өөрөө тэргүүлэн хуваргуудаа дагуулан явж буяны идээнд бадарлан явж 12 цагаас өмнө буянт ард иргэдийн өргөсөн хоолыг хүртэж амьдардаг байснаар бадарлах буяны идээнд хуваргууд ажрах ёсон буй болжээ. Буяны идээ гэдгийн утга нь Сахилаа чандлан сахиж самадхи Випашна бясалгаж, Судар номоо цээжлэн номын ёсоор амьдран буй хуваргууд өөр зүйлд үл сатааран хамаг цагаа гэгээрэл ариусалд зориулдаг байсан бөгөөд хоол хийж цагаа алдахгүй тулд ард иргэдийн гадна очиж бадар аягаа барин зогсох нь эгэл ардуудад буян хураах боломжийг олгодогт байсан юм.

Сахил сахисан гэгээрэл ариуслын замд шамдан буй хуваргын бадар аяганд ганц ширхэг будаа боловч хийсний үрээр тухайн хүн хэдэн галавт үл өлсдөг хэмээсэн байдаг. Үүнийг ойлгосон ард түмний хувьд бадарлан ирэх хуварга бол асар их үржил шимтэй тариалан бөгөөд тэр л үржил шимтэй талбайд буяны үрээ суулгаж авахыг хэн үл хүсэх билээ дээ. Анхан Монголд Хүннүгийн үед Бурханы шашин цэврээрээ дэлгэрч байх үед Монголд бадарлан явдаг хуварга олон байсан нь  Бадарчин гэдэг үгнээс илт. Энэ Бадар гэдэг нь Паатра гэсэн Энэтхэг үг бөгөөд хуваргуудын авч явдаг аягыг бадаг гэдэг билээ.

 

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?