Бидний амьдарч буй энэ галавыг сайн галав хэмээжээ. Яагаад вэ гэвэл зарим галавт нэг ч бурхан залардаггүй харанхуй галав их байдаг аж.
Зарим галавт нэг бурхан залрах, мөн зарим галавт хоёр юм уу гурав байх нь их ховор аж. Харин та бидний амьдарч байгаа энэ галавт таван бурхан залрах галав учраас сайн галав хэмээгдэнэ. Одоогийн бидний шүтэн биширдэг Гоутам бурхан нь сайн галавын дөрөв дахь Бурхан юм. Ирээдүйд залрах тав дахь Бурхан нь Майдар Бурхан бөгөөд Одоо Тушита тэнгэрийн оронд тэнгэрийн хөвгүүн болон мэндэлсэн байгаа бөгөөд Замбуутивд төрж Бурханы хутгийг олох цагаа хүлээж буй юм.
Тэрээр цаг нь болох үед Энэтхэгийн Варанаси хотод бярман язгуурт төрөх тухай сударт дурдсан байдаг. Ер нь бүх бурхадын төрөх нирваан дүрд орох газар өөр өөр байх ч гэгээрэлд хүрэх Бодхаяа, Номын хүрд эргүүлэх Сарнатх хоёр бүх Бурхадын хувьд ижил хэмээмой. Та бидний хэлж заншсан галав гэдэг үг нт Калпа гэсэн Энэтхэг үг ажээ.
CONTROL.MN