ЭЦЭГ ЭХИЙН АЧЫГ ХЭРХЭН ХАРИУЛДАГ ВЭ ?

2016-09-25  

Бурханы эхээ гэгээрэлд хүргэхийн тулд Таватимса тэнгэрийн орноо заларч яагаад 3 сар ном номлох болов, мөн тэнд яагаад Авхи-Дхамма-ийн номыг номлох болов гэх асуултууд таны толгойд эргэлдэж байж болох юм.

Тэнгэрүүд урьдын хийсэн буяны ачаар тэнгэр болон мэндэлдэг бөгөөд тэд хүнтэй харьцуулбал асар урт настай, үргэлжийн аз жаргал баяр баясалд умбаж байдаг болохоор Бурханы сургаалийн гол цөм болох Мөнх бус, Зовлон, Би гэх зүйл үгүй гэсэн 3 гол билгүүнийг хөгжүүлэн үйлийн үрийг устгах Випашяна бясалгал бясалгах нь амаргүй байдаг. Иймээс 3 сар шаардлагатай болсон. Биеэ цогцосыг атом молекул, нетрон протоны эцсийн жижиг хэсэг хүртлэн задлан тайлбарлаж Мөнх бус болохыг ойлгуулах, Сэтгэл оюуны асар хурдан хувирал өөрчлөлтийг нь тэр долгионы түвшинд нь хүрч маш нарийн ч гэсэн бас л нарийн долгионы орчин гэдгийг нэг бүрчлэн детальчлан тайлбарлах, Ийн бие цогцос, сэтгэл оюуны энэхүү мөнх бусыг мөнх гэж ойлгон эндүүрч байгаагийн бурууг тэнгэрүүдэд ойлгуулах, мөн үүнийг жаргал хэмээн андуурч байгаагийн бурууг тэнгэрүүдэд ойлгуулах нь амаргүй бөгөөд энд би гэх миний гэх зүйл огт үгүй гэдгийг ойлгуулан ухааруулна гэдэг амаргүй учраас ийнхүү Абхи-Дхамма буюу Илт дээд номын ёсыг тайлбарласнаар л эх нь Тэнгэрлэг жаргаланч гэсэн мөнх бус, Зовлон нь нуугдсан жаргал гэдгийг ухаарч энэ бүхнийг орхин БЯСАЛГАСААР төгс гэгээрэлд хүрчээ.

Бурхан Гоутам эцэг эхийн ачийг ийнхүү хариулж чадсан билээ. Тэгэхээр хэрхэн яаж эцэг эхийн ачийг хариулсан вэ ? гэвэл эхийгээ Ариун сахил сахих ёсонд чандлан хөтөлж, үүгээр бие хийгээд хэлний үйлийг нь ариусгуулаад, дараа нь Зөв самаадхи-гүн төвлөрлийг зааж хөтөлсөөр сэтгэлийн өнгөн хэсгийн үйлийн үрийг нь устгуулж, түүний хойно сэтгэлийн гүнд оршигч олон төрөлдөө хураасан үйлийн үрийг нь Випашяна бясалгалыг зааж өгөн бясалгуулсаар устгаж дуусгасан бөгөөд ингэснээр сэтгэлд нь дахин төрөл үхэлд хөтлөх үйлийн үр байхгүй болж эх Маха-маяа төгс гэгээрэлд хүрсэн билээ.

Ийнхүү буянт хөвгүүн төрүүлсний ачаар эх Маха-маяа үнэн амгалан үнэн жаргаланд хүрч чадсан билээ. Тэгэхээр эцэг эхийн ачийг хариулах арга нь өөрснөө Сахил сахиж, самаадхи бясалгаж, Випашяна бясалгалаар билгүүнээ хөгжүүлэх хийгээд эцэг эхээ энэ л Номын замаар замнахад нь туслах явдал билээ.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Natsagdorj G:Saadhu saadhu saadhu 2017-09-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?