БУРХАНЫ ШАШИНТАЙ ХҮН ТА МӨН ҮҮ?

2016-10-01  

Бурханаас ямар сургааль айлддаг, шавь нараа юуг дагаж мөрдөөсэй гэж боддог талаар суухад "Бүх нүглийг эс үйлдэж Буяныг хөтөл чуулган болгож Басхүү өөрийн сэтгэлийг огоот ариутгах нь Бүх бурхадын сургааль болой" хэмээжээ.

Тэгэхээр энэ л гурван зүйлийг хийдэг байж л бид өөрсдийгөө бурханы сургааль дагадаг хүн гэж хэлэх нээ. Эхний мөр нь сахил санваарыг илэрхийлжээ. Хэрвээ та хар хүн бол амьтны амь хөнөөхгүй, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, мансуурах бодис хэрэглэхгүй, зөвхөн өөрийн эхнэр юм уу нөхрөөс өөр хүнтэй бэлгийн харьцаанд ордоггүй байх гэж энэ таван сахил эхний ээлжид сахидаг байж л бид өөрийгөө Бурханы сургааль дагадаг хүн гэж хэлж болох нээ.

Мөн хоёр дахь мөр нь Самадхи буюу өөрийн анхаарлыг төвлөрүүлж сэтгэлийнхээ эзэн болох дасгалыг хийдэг байх ёстой байх нээ.

Гурав дахь мөр нь Випашна бясалгал хийж өөрийн дотоодод мөнх бус, зовлон, би гэх юм үгүй гэх зэрэг билгүүнийг үүсгэж өөрийн сэтгэлийг хирийг гүнээс нь угааж цэвэрлэх ажлыг хийх ёстой аж. Сахил сахих, самадхи бясалгал хийдэг, Випашна бясалгал хийж билгүүнээ хөгжүүлэх энэ гурван дасгалыг хийдэг байж л бид өөрсдийгөө Бурханы сургааль дагагч Бурханы шашинтан гэж хэлж болно.

Та өөрийгөө Бурханы шашинтан гэж үздэг бол энэ гурвыг гурвууланг нь хийж байна уу. Тэгээд ч шашин гэдэг нь шаасана гэсэн самгарт үг бөгөөд сургааль гэсэн үг юм. Үүнийг Religion шүтлэг гэдэг үгтэй адил гэж ойлгож болохгүй.

Тэгээд ч та ухаантай хүн Бурханы заасан энэ гурван зүйлд шашин religion шүтлэгийн чанартай зүйл байхгүй. Хүн төрөлхтөнд хэрэгтэй сургааль байгааг өлхөн ухах байх даа гэж бодож байна.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?