САХИЛ ЯАГААД САХИХ ЁСТОЙ ВЭ ?

2016-10-02  

Бурханы болон энэ дэлхийн бүх шашны үндэслэгчдийн сургаальд сахил санваарыг нэгдүгээр тавьсан байдаг. Амьтан алахгүй байх, худал хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх гэх мэтээр. Үүний гол учир шалтгаан бол аливаа өөрт хийгээд бусдад хортой үйлийг хийхдээ тухайн хүн эхлээд өөрийн сэтгэлийн амгалан тайван байдлыг алдаж байж тухайн нүгэлт буруу үйлийг хийдэг аж. Асар их уур хилэнг сэтгэлдээ үүсгэж байж дараа нь амь хөнөөнө, асар их шунаг сэтгэлдээ үүсгэж байж хулгай хийнэ. Өөрөөр хэлбэл амьтны амийг хөнөөх үйлдлийг хийхээс өмнө өөрийн амар амгаланг алдаж өөрийгөө хөнөөж байж дараа нь бусдын амыг хөнөөдөг ажээ. Үүнийг ойлгосон ухаантай хүн өөрийгөө хорлохыг хэрхэн хүсэн билээ дээ.  Тэгээд ч эхлээд өөрийгөө хорлосон тэр үйл өөрийг тань зовоохоос гадна бусдын амийг хөнөөдөг үйл таны үйл учраас таныг хэзээ нэгэнтээ зовоох нь дамжиггүй. Ийм учраас "Монголчууд өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр" гэдэг билээ.

Нэгэн үлгэр :  Нэгэн тахилч санваартан хонь алж бурхан аа тахихаар голруу хөтлөн явах үед тэр хонь эхлээд инээж дараа нь уйлжээ. Учрыг нь асуухад би 500 төрлийн өмнө чам шиг тахилч санваартан байхдаа нэгэн хонь алж Бурханаа тахисны үйлээр 499 төрөлдөө хонь болон төрж алуулсаар ирсэн. Одоо ийнхүү алагдвал тэр нэг үйлийнхээ үрээс мултрах юм. Тэгээд баярлаж инээсэн юм. Харин яагаад уйлсан бэ? гэвэл энэ тэнэг тахилч намайг алаад над шиг 500 төрөлдөө хонь болон төрж алуулах нь дээ гэж бодоод чамайг өрөвдөж уйлсан юм хэмээсэн гэдэг.

Таны өөрийн тань ил далд хийсэн сайн муу бүхэн таны л өмч. Тэр тань танаас салахгүй хамт явна. Та юу хийснээ, хийдгээ та л мэдэж байгаа. Тэр л таны хийсэн сайн үйл таныг жаргааж, муу нь боловсрон ирэхдээ таныг зовооно. Та бид л өөрсдийнхөө зовлон жаргалыг бүтээгчид шүү дээ. Энэ амьдралд надад тохиолдож байгаа сайн муу юм бүхэн миний л урьд болон энэ төрөлдөө хийсэн үйлийн л үр дагавар шүү дээ. Энэ хорвоогоос нэг өдөр явахдаа бид төрсөн биеэ хүртэл орхиод явдаг. Юу ч авч явж чадахгүй. Харин бидэнтэй хамт юу явдаг вэ? гэвэл та бидний ил далд хийсэн муу үйлдэл л хамт явах билээ. Иймээс муу юм хийвэл түүнээс болж би өөрөө зовно гэдгийг бодож сайн үйлд шамдаж муу зуршлаасаа салцгаая.

 

 

CONTROL.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АУРА БУЮУ ӨӨРИЙН ЭНЕРГИЙГ УДИРДАЖ СУРАХ ХИЧЭЭЛД ХАМРАГДАХ УУ?