ДАЛАЙ ЛАМ "БУДДИЗМ БА ШИНЖЛЭХ УХААН" ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

2016-11-21  

"Буддизм ба Шинжлэх ухаан" олон улсын эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг болж байна. Тус хэлэлцүүлгийг Гандантэгчинлэн хийд, Номын гурван хүрдэн сан, Жавзандамба хутагт төвөөс зохион байгуулж байгаа ба 15:30 цаг хүртэл үргэлжлэх юм.Тус хэлэлцүүлгийг олон нийтийн өмнө нээлттэй эохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам оролцож байна. Мөн Америкт төвтэй олон улсын эрдэмтдийг нэгтгэсэн “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгээс 2. Монголоос 4 судлаач эрдэмтэн илтгэл тавьж байна.

Хэлэлцүүлэгт

"Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ", “Бясалгал ба тархи-мэдрэл судлалын шинжлэх ухаан нийгмийн оролцоотой Буддизм”, "Буддын логик ба Шинжлэх ухаан", "Квант физик ба Буддын мэдлэг ухаан", "Бясалгал болон өвчнийг тархи-мэдрэл судлалын шинжлэх ухааны үүднээс судлах нь", "Биологийн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт ба Буддизм" сэдвүүдээр судалгааны ажлын үр дүнгээ дэлгэн хэлэлцүүлж, Далай ламтай өөрсдийн дэвшүүлсэн асуудлаар санал бодлоо солилцох юм

"Буддизм ба Шинжлэх ухаан" хэлэлцүүлгийг зохион байгуулсанаар Монголын нийгэмд шашинд шинжлэх ухаанч байр сууринаас хандах хандлагыг бий болгох, Монголын судлаач эрдэмтдийг “Оюун ухаан ба амьдрал” хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа хийх боломж олгох, залуу судлаач эрдэмтдийн энэ чиглэлийн судалгааг дэмжиж, цаашид тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, Монголын уламжлалт ба орчин цагийн судалгааны ололт амжилтыг олон улсад сурталчлах, ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаач, гадаад дотоодын зочид, их дээд сургуулийн багш нар, оюутнууд, олон нийтийн төлөөлөл болсон 1,000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Б.БАТБААТАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?