“МОНГОЛЫН ГЕОЛОГИ, ХАЙГУУЛ" IX ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2017-03-20  

 

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар зохион байгуулдаг "Монголын геологи, хайгуул” чуулга уулзалт 9 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Уг чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монгол Улсын Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо хамтран 2017 оны гуравдугаар сарын 23-26-ны өдрүүдэд "Корпорейт Конвеншн төв”-д зохион байгуулна.

"Монголын геологи, хайгуул” IX чуулга уулзалтын хүрээнд Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй төрийн бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, региональ судалгаа, ашигт малтмалын ордын эрэл хайгуулын аргачлал, техник технологи, геологи уул уурхайн төслүүдийн танилцуулга, үр дүн, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах зорилгоор хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтыг зохион байгуулна.

Геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгээс гадна "Монгол орны байгаль-Хайгуулчдын дуранд” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нийтэд толилуулж, "Ховор агшин”, "Байгалийн тогтоц”, "Ур чадвар” төрлүүдээр шилдгүүдийг нь шалгаруулах юм. Мөн чуулга уулзалтын 3 дахь өдөр "Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, "Нүүрсний давхаргын метан хий”, "Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” гэсэн сэдвүүдээр ШУТИС дээр сургалт явагдах аж.

Чуулга уулзалтын хаалтын өдөр "Эх дэлхийгээ хайрлая” уриан дор Цэцээ гүний явган аяллыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, гавъяат багш Д.Чулуун удирдан явуулах бөгөөд Улаанбаатар хот орчим, Богдхан уулын геологийн тогтоцын талаар судалгааны үр дүнгээс болон танин мэдэхүйн бусад сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэх болно. 

 

 

Эх сурвалж : Tur.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?