ТА ЯАГААД АЛХАХ ЁСТОЙ ВЭ?

2017-09-22  

          1.Зүрхний үйл ажиллагааг сайжруулна

Байнга алхаж байх нь зүрхний өвчин тусахаас сэргийлнэ. Мөн HDL (good) буюу хүний биед хэрэгтэй хлостреныг нэмэгдүүлж LDL (bad) буюу хүний бие дэх ашиггүй холестрений түвшинг бууруулснаар зүрхэнд маш сайн дасгал болдог. Өдөр бүр 30 минут алхах нь даралт ихсэх эрсдлийг 27 хувиар бууруулдаг.

        Description: http://www.apecwiki.org/wp-content/uploads/2016/03/is-walking-good-exercise-1.jpg зурган илэрцүүд

          2.“Витамин Д” нэмэгдэнэ

Бид гадаа удаан хугацаагаар байх хэрэгтэй. Учир нь нарнаас “Витамин Д”-г авч болдог. Ихэнх хүмүүс “Витамин Д”-ийн дутагдалтай байдаг ба энэ нь яс болон дархлааны системд ихээр нөлөөлж байдаг. Гадаа алхах нь танд “Витамин Д”-г нөхөж авч болох төгс арга юм.

Description: https://www.barkingdogshoes.com/images/2016/01/abeo-rocs-1.jpg зурган илэрцүүд

          3.Танд эрч хүч өгнө

Та алхсанаар эргэн тойрноосоо маш их энергийг авах болно. Цусны эргэлтийг сайжруулж, таны биеийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлснээр та илүү их эрч хүчтэй амьдрах болно.

Description: https://safiyahesack.files.wordpress.com/2013/10/walking-for-fitness.gif зурган илэрцүүд

          4.Хурдан алх

Хэдий чинээ хурдан алхана төдийн чинээ калори шатаана гэсэн үг. Эхний ээлжинд удаан алхаж биеэ дасгаж байгаад аажим аажмаар хурдаа нэмээрэй.

Description: https://www.usnews.com/cmsmedia/b2/6f/db3d68b74d209913ab7571528827/150909-walking-stock.jpg зурган илэрцүүд

  5.Жингийн илүүдлээс  сэргийлж чадна

Явган алхахыг өөрийн амьдралын нэгэн хэвшил болгож чадвал 7 хоногийн дотор хагас килограмм турах боломжтой. Мөн өөрийн жингээ хэвийн хэмжээнд нь барихыг хүсвэл тогтмол алхахад л хангалттай.

Description: http://heartsongfit.com/wp-content/uploads/2013/04/WalkingCartoonWoman_VJMPurchasedThisImage.jpg зурган илэрцүүд

          6.Амжилтын эхлэл

Алхаж явахад хамгийн сайхан санаанууд орж ирдэг. Магадгүй та алхаж явахдаа шинэ бизнесийн санаа олох ч юм бил үү. Хүн өөрөө өөртэйгөө ярилцах цагийг өдөрт гаргаж байх хэрэгтэй.

Description: http://heartsongfit.com/wp-content/uploads/2013/04/WalkingCartoonWoman_VJMPurchasedThisImage.jpg зурган илэрцүүд

 

 

П.ДОСМАА  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?