БНХАУ-ын Бээжин хотын нисэх онгоцны буудлын хурдны замын хашлаганд 24 цагийн турш эргүүл хийж, хууль сахиулах “Роботон цагдаа” суурилуулжээ. Хэрэв жолооч хууль зөрчин машинаа зогсоовол тэр “гүйн” ирж, машины зураг аван, бичлэг хийх аж. Үүний дараагаар авто замын удирдлагын байгууллагад мэдээлэл дамжуулж, холбогдох байгууллага жолоочид шийтгэл ногдуулах юм.
Уг робот “цагдаа” нь автоматаар урагшаа явах, ухрах, зогсох гэх мэт үйлдлүүдийг таван км цагийн хурдтай хийх чадвартай. Түүнчлэн чемоданы хэмжээтэй, 20 кг орчим жинтэй бөгөөд хурдны замын гадна талын хашлагын тусламжтайгаар хөдөлдөг. Нэг хүн хялбархан зөөн суурилуулах боломжтой. Нэг удаа цэнэглэхэд 5-8 цаг ажилладаг байна.
Эх сурвалж : CCTV.com