ХОРИХ 443-Р АНГИ ТӨРИЙН БAЙГУУЛЛАГЫН ҮНДСЭН ҮҮРГЭЭ УМАРТАЖ НҮҮРСЭЭР АШИГ ОЛОХООР УЛАЙРЧ БАЙНА

2018-05-25  

Хөвсгөл аймаг, Мөрөн хотыг нүүрсээр хангах зорилгоор тус аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн аман дахь нүүрсний ордыг ашиглах эрхийг 1998 онд ШШГ 443-р хорих ангид олгосон байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гар аргаар олборлолтоо явуулж, аймгийн төвийг нүүрсээр хангаж ирсэн байна.

Харин энэ оноос эхлэн ШШГ 443-р хорин анги гадны компанитай хамтарч нүүрсээ олборлохоор гэрээ хийснийг эх сурвалж мэдээллээ. Ингэхдээ борлуулалтын гэрээг Аспайр майнингийн охин компани болох “Хургатай хайрхан”-тай байгуулж, олборлолтын гэрээг “PSST” гэх компанитай байгуулжээ. Тус ордод Аспайр майнинг компани хайгуул судалгаа хийж, сайн чанарын 15-25 сая тонн нүүрсний нөөцтэй гэж 2015 онд  тогтоосон байдаг.  Тэгвэл 2019 оноос эхлэн жилд 10.000 тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Мөрөн хотыг нүүрсээр хангах ёстой ШШГ 443-р анги ашгийн төлөө ажиллах гэж байна уу гэсэн хардлага төрүүлж байна.

Түүнчлэн “Хургатай хайрхан” компанид “Нүүрс борлуулах шууд гэрээ хийх эрхийг олгож өгнө үү” гэх хүслэтийг Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн газарт гаргасан байна.  Тус албан бичигтээ “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль”-ийг дурджээ. Гэвч уг хуульд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ зарахыг бус зөвхөн худалдаж авахыг л зүйлчилж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд уг үйлдлээрээ хууль зөрчиж байгаа гэсэн үг юм. Мөн хорих ангийн нүүрсний олборлолт явуулж буй уг газарт эртний түүх, дурсгал агуулсан 30 гаруй хиргэсүүр оржээ.

Гэвч Бүрэнтогтох сумын Эрчим багийн иргэдийн хурал дээр уурхай хүчин чадлаа нэмэгдүүлэх болоод зам ашиглахыг нь дэмжиж баталжээ. Нэг үгээр улсын байгууллага ашгийн төлөө ажиллах болсон уг хууль бус үйлдлийг баг нь дэмжсэн хэрэг. Хартн энэ нь нутгийн ард эсэргүүцэлтэй тулгарч байгаа бөгөөд тэдний төлөөлөл "Уул уурхайгүй Хөвсгөл" ТББ-ынхан ШШГ- 443-р ангид албан бичиг хүргүүлээд байгаа аж. 

ОЛБОРЛОЛТЫН ГЭРЭЭ

ЭРЧИМ БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ТОГТООЛ 

 

 

 

 

С.ШҮРЭНЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
1:1 2018-05-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?