ИХ НАЙРАГЧТАЙ САЛАХ ЁС ХИЙЛЭЭ

2019-02-11  

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэнг үдэх ёслол Улсын драмын Эрдмийн театрт боллоо. 

Салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ. 

МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.

Их найрагчтай салах ёс гүйцэтгэх ёслол 07.00-09.00 цагт болж, зохиолчийн төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт хөдөөлүүлнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийг эцсийн замд нь үдэх ажлыг ЗГХЭГ-аас зохион байгууллаа. 

ИХ ЯРУУ НАЙРАГЧИЙГ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ИНГЭЖ ҮДЖЭЭ

Найрагчийн шавь Даваасүрэнгийн фото дуранд хэрхэн бууснаар дүрслэн үзүүллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?