Зураач хүн яг энэ зүйлийг зурья гээд хүчилж зурдаггүй. Би онгод, мэдрэмжиндээ хөтлөгддөг. Миний хувьд уран зураг, холимог техник, орчин үеийн урлагийн нэг төрөл болох өрөг урлагийн чиглэлээр бүтээлээ голдуу туурвидаг. Ерөнхийдөө бодит зураг зурдаггүй. Тэгэхдээ хийсвэр ч биш зүйлийг тусгадаг орчин үеийн хэв маягийн зураач гэж өөрийгээ тодорхойлно. Эмэгтэй зураачийн хувьд эх хүн. Байгаль дэлхийтэй холбоотой санааг уран зургаараа илэрхийлж гаргахад илүү хялбар байдаг санагддаг.
"ЗУУНЫ МЭДЭЭ" сониноос ишлэв