СЭТГЭЛ ТАЙВШРУУЛАХ ШИДТЭЙ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

2020-01-17  

Хүний сэтгэлзүй тогтвортой бус байдаг. Мөн үргэлж нэг хэвийн байх нь сэтгэлээр унах нэгэн шалтгаан болдог. Сэтгэл зүйн идэвхтэй байдал болон стрессийг ихээр эсэргүүцэхэд, мөн түүнчлэн амар тайван байдлыг мэдрэхэд тус болдог бүтээгдэхүүнийг нэрлэн хүргэе. 

Загас, далайн гаралтай бүтээгдэхүүн: Питтсбургийн Их сургуулийн анагаах ухааны сургуулийн клиникийн судалгаанд цусандаа омега-3 тосны хүчлийн нэлээд өндөр төвшинтэй байсан оролцогчид загас идсэнийхээ дараа депрессийн /гуньж гутрах / шинж тэмдгүүд их бага хэмжээтэй, түүнчлэн зөв үзэлтэй болсон гэж харуулсан байна.

Авокадо жимс: Өвөрмөц амттай энэ үрт ургамал нь маш их илчлэгтэй, учир нь тосны хүчлүүд, амин хүчлүүд, түүнчлэн антиоксидантууд болон кали агуулдаг.

Шар буурцаг: Шар буурцаг нь сэтгэл санааг өргөхөөс гадна сэтгэл зүйн байдлыг зохицуулдаг. Энэ буурцаг нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлийг бууруулдаг ургамлын протеоноор баялаг эх үүсвэр нь болдог. Шар буурцгийг өөрийн хоол хүнсэндээ /буурцагны сүү, дүпү/ хэрэглэж дадах нь чухал.

Хар шоколад: Хар шоколаданд агуулагдах бодис нь сэтгэл санааг сэргээнгээн уураг тархины эндорфин болон серотонины төвшинг дээшлүүлдэг. Өдөрт 30 грамм шоколад идэхийг зөвшөөрдөг.

Өндөг: Америкийн Хоол судлалын Коллеги судалгааныхаа явцад өглөөний цайндаа өндөг иддэг хүмүүс нэлээд сэтгэл хангалуун байдаг. Учир нь өглөөний цай нь өндөр нүүрс устөрөгчийн агууламжтай жишээ нь каш болон гурилан бүтээгдэхүүнээс бүрддэг тийм хүмүүстэй харьцуулбал өдрийн туршид бага тооны илчлэг хэрэг болдог гэдгийг тогтоосон байна.

Кофе: Кафейн нь тархины үйл ажиллагааг сайжруулахаас гадна найрлагадаа тархинд аз жаргалын  дохио өгдөг “домопин” хэмээх химийн нэгдлийг агуулдаг байна.

Тараг: Тарагт  байдаг пробиотек бактери нь гэдсэн дотор амьдардаг бактеритай ижил юм. Тэдгээр организмууд нь тархитай холбогдон биеийн үйл ажиллагаа хэвийн сайн байгааг дамжуулдаг байна. Тараг ууснаар та ямар нэгэн зовуур, тавгүй байдлыг мэдрэхгүй гэсэн үг юм.

Мөөг: Мөөг нь селениум болон магнезиум хэмээх сэтгэл санааг өргөж, урам зоригтой болгодог элементүүдийг агуулдаг.

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь сэтгэл санааг тайвшруулдаг бөгөөд  эрүүл мэндэд  сайнаар нөлөөлдөг байна.

 

 

Эх сурвалж: HiDoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?