ОХУ-д коронавирусний халдварын 8800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна

2020-06-04  

МОСКВА. /TASS/. Сүүлийн 24 цагийн хугацаанд ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 8831-ээр нэмэгдэж, 441108 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

ОХУ-ын 85 бүс нутагт халдварын шинэ тохиолдол илэрсэн байна. Шинэ тохиолдлуудын дийлэнх нь буюу 1998 нь нийслэл Москва хотод илэрчээ. Тус хотод халдвар авсан нийт хүний 85 гаруй хувь нь 65-аас доош насны хүмүүс байгаа бол 7.9 хувь нь хүүхдүүд аж.

Сүүлийн 24 цагийн байдлаар 169 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 5384 болсон бол 8666 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 204623-т хүрчээ.ОХУ-ын эрх баригчид цар тахалтай холбогдуулан тогтоосон хязгаарлалтыг үе  шаттайгаар цуцалж эхэлсэн боловч Москва зэрэг зарим бүс нутагт өөрийгөө тусгаарлах дэглэмийг сунгасан юм.

эх сурвалж:https://www.montsame.mn/mn/read/227575

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?