БҮРЭНТӨГС НАЙМАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН ТҮРҮҮЛЖ АВАРГА БОЛОВ

2020-07-13  

Бүрэнтөгс арслан арал чацаа ашиглан бяртай, хурдтай Пүрэвсайхан зааныг наймын даваанд өвдөг шороодуулсан. 

Нутгийн бөх, улсын арслан Пүрэвдагвыг долоогийн даваанд давж шинээр зааны болзол хангасан улсын харцага Бадарчийг улсын аварга Батсуурь наймын даваанд амласан. Удаан ч ноцолдсон. Шөвгийн дөрвөн бөх барьц сонгохгүй учир ээлжлэн давхар шуудагдах үед өргөж, давхар дотуур нь этэж Батсуурь аварга даваагаа ахиулсан. Увс нуур дэвжээний хоёр бөх үзүүр түрүүнд үлдсэн.

2016 онд Архангайн Санжаадамба, Пүрэвдагва нар үлдэж байсныг сануулав. 2012 онд аймгийн арслан цолтой байхдаа анх түрүүлж, 2015 онд үзүүрлэсэн Бүрэнтөгс таван жилийн дараа гурав дахь удаагаа үзүүр түрүүнд шалгарсан. Харин Батсуурь сүүлийн 3 наадам дараалан үзүүрлэж энэ цагийн энгүй аварга гэдгээ баталсан. Барилдааны санаачлагыг Бүрэнтөгс эхнээсээ авсан. Тэрбээр давхар шуудагны барьснаас түрж хөөдөг мэхээрээ Батсуурь аваргыг өвдөг шороодуулж аварга цолонд хүрлээ. Ийнхүү Увс аймаг Улсын наадмаас 17 дахь түрүүгээ авч, Архангай аймгийг анх удаа ардаа орхилоо.

Ц.БАТАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?