ЧАНГА ДЭГЛЭМ ТОГТООХОД ЯПОН УЛСААС СУРАЛЦАЯ

2021-01-09  

Япон улс хориогоо чангатгаж, 2021 оны 2 дугаар сарын 07-ныг хүртэл хатуу хорио тогтоосон . Гол нь нийслэл Токио хот болон зэргэлдээх 3 том дүүрэгт цар тахал эрчимтэй дэгдсэн. Нэг өдөрт 7568 хүн цар тахал туссан нь Японы дээд рекорд юм. Тиймээс Япон улсын ерөнхий сайд ард түмэндээ хандаж үг хэллээ.

- Туулж ирсэн туршлагадаа үндэслэж дараахи арга хэмжээг авч байна. Ажлын цагийг богиносгох, ажиллах хүнийхээ тоог 30 хувиар бууруулах, оройн 20.00 цагааас хойш онцын шаардлагагүйгээр гудамж талбайгаар холхин сэлгүүцэхийг хориглох, олон нийт, үзвэр үйлчилгээний газрын хүний тоог багасгах нь зөв гэсэн зөвлөмжийг Ёсохидо Суга хэллээ. Япон улсын хувьд бусад орноос ялгаатай нь зөвлөмж гаргадагт оршино. Шийдвэр биш. Үүнийг дагаж мөрдсөнгүй гэж арга хэмжээ авдаггүй. Зөвлөмжийг дагаж мөрдөх, үгүйг ард түмэн л шийддэг юм байна. Өөрөөр хэлбэл эцсийн шийдвэрээ ард иргэд нь гаргаж буй аж. Өмнөх туршлагаас нь үзвэл ингэж ч иржээ. Ард түмэн нь Засгийн газрынхаа зөвлөмжийг дагаж биелүүлж ирсэн байна. Өнгөрсөн хавартай харьцуулбал энэ удаагийн цар тахлын халдалт нь голдуу л олон нийтийн үйлчилгээ, тэр дундаа ресторан, хоолны газраас эхтэй болох нь тогтоогдсон. Ресторан, зоогийн газрын үйл ажиллагааг оройн 20.00 цагаас хойш зогсоох , оройн 19.00 цагаас хойш согтууруулах ундаа зарахыг хориглосон байна.

Харин сургууль, цэцэрлэг хэвийн ажиллаж, үзвэр үйлчилгээний газар 5000 ( таван мянга)-аас илүү хүнийг нэг дор цуцлуулахгүй байх, кино театр, үзвэр үйлчилгээ, хөлбөмбөг, сагсны стадионд 50 хувиас доош үзэгчид оруулахыг зөвшөөрсөн байна. Цар тахал аюултай ч, ард иргэдийн амь амьжиргааг нугасалж болохгүй гэж Японы Засгийн Газар тогтоосон учир, дээрхи амьдралтай шийдвэрийг гаргажээ. 

Японы ард түмний хувьд цар тахлыг даван туулах цорын ганц найдвар нь вакцин. Тэд АНУ-аас энэхүү вакциныг хүлээж буй. Хорио тавигдахаас өмнөхөн вакцины эхний ээлжийг хүлээн авч, вакцинжуулалтаа эхэлнэ гэж Японы Засгийн газар зарласан. Харин энэ зардлыг Япон улс даана гэж мэдэгдсэн. Япон улсын хувьд энэ зун "Токио 2020" Олимпийн наадмыг зохиохоор бэлтгэлээ базааж байна. Ийм л шийдвэрийг Япончууд гаргалаа. Бид ч шинээр зохиолгүй, үүнээс нь "будаа идвэл" зохих юм биш үү. Өөрсдөө сэдэж, сэтгэж чадахгүй бол, бусдыг сайн хуул, дууриа гэсэн үг бий.
 
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?