THE HU ХАМТЛАГ "COACHELLA-2022" НААДАМД ДУУЛЖЭЭ

2022-04-18  

Дэлхийн хөгжмийн томоохон наадам болох Коачелла Калифорниад хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын тайзнаа алдарт The Hu хамтлаг "Шихихутуг" дуугаа дуулжээ.

Мөн энэхүү наадамд Жастин Бибер, Билли Эйлиш, Гориллаз хамтлагийн дуучин Дэймон Албарн, Снуп Дог нар Даниел Цезарь, Анитта, БигХ Шон, Post Malone зэрэг уран бүтээлчид хит дуунуудаа сонордуулаад байна.

2000 оны эхээр олон хит дуу гаргаж, сонсогчдын сонорыг мялааж байсан алдарт дуучин Шаниа Твенийн зочин уран бүтээлчээр тайзан дээр эргэн гарахад үзэгчид маш баяртай байлаа. Твен дуучин Харри Стайлстай хамт өөрийн алдартай хит дуу болох "Man, I Feel Like A Woman"-ийг дуулсанд цугларсан олон сэтгэл ханаагүй, дуу дууссан ч уухайлан хашхиралдсаар байжээ.

Мөн энэ жилийн наадмын нэгэн онцлууштай явдал бол Солонгосын поп хамтлаг 2NE1 нэгдэж, зургаан жилийн дараа анх удаа тайзнаа эрэн гарсан юм.

Дуучид болох Bom, CL, Dara, Minzy нараас бүрдсэн хамтлаг Coachella наадамд 2011 оны алдарт "I Am The Best" дуугаа дуулжээ. Энэ нь ютүб хуудаснаа 314 сая үзэгчтэй, 2NE1-ийн хамгийн алдартай клиптэй дуу юм.

No description available.

Тус хамтлаг 2009 онд байгуулагдсан бөгөөд KPOP даяар асар их амжилтанд хүрсэн. 2016 онд Minzy-г явсны дараахан хамтлаг тарсан.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?