ДУУЧИН R KELLY-Д 30 ЖИЛИЙН ЯЛ СОНСЛОО

2022-06-30  

Singer R. Kelly Sentenced To 30 Years Over Sex Crimes – Channels Television

1996 онд гарсан "I believe I can fly" дуугаараа дэлхийд танигдсан дуучин R Kelly (Роберт Сильвестр Келли)-д охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр 30  жилийн хорих ял оноолоо. Мөн мөнгөн торгууль төлөхөөр болжээ. 

Өдгөө 55 настай тэрээр 2019 оны долоодугаар сараас хойш хоригдож байгаа бөгөөд шүүхийн шийдвэр гарсны дараа түүнийг Брүклинээс Чикаго руу шилжүүлэн ирэх наймдугаар сард хүүхдийн порнограф бичлэг хийсэн мөн шүүх ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхэд дуудах юм байна. Дараа нь Иллиноис болон Миннесотагийн шүүхэд дуудагдах гэнэ. 

Дуучин R Kelly хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бөгөөд энэ нь сэтгэл зүйд нь нөлөөлж, бэлгийн буруу зуршилтай болсон тул түүнд 10-аас дээш жилийн хорих ял өгөхгүй байхыг дуучны өмгөөлөгч Женнифер Бонжан хүсжээ. Тэрээр "Келлигийн үйлдсэн гэмт хэргийн ихэнх хувь нь олон жилийн өмнө болсон. Тиймээс үйлчлүүлэгч маань одоо нийгэмд аюулгүй. Доктор Диц, Сорентино нарын дүгнэснээр үйлчлүүлэгч маань бэлгийн гаж донтон биш" гэжээ. Харин прокурорууд түүнд доод тал нь 25 жилийн хорих ял оноох ёстой, учир нь  өөрийн нэр хүндийг ашиглаж хохирогчдыг татаж байсан бөгөөд энэ үйлдэлдээ огтхон ч харамссан шинжгүй байгаа учраас нийгэмд аюултай гэж үзсэн үзжээ.

Witness tells why R. Kelly fake-married an underage Aaliyah - Los Angeles  Times

Шүүх хурлын явцад яригдсан дуулиант нэг хэрэг нь дуучин Алияатай 15 настай байхад нь эцэг эхээс нь нууцаар гэрлэсэн явдал байв. Келли түүний анхны "Age Ain't Nothin' But A Number" цомгийг продюсерлэсэн байна. Келлигийн менежер тухайн үед Алияагийн төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэхийн тулд хахууль өгч байснаа шүүхэд хүлээн зөвшөөрч байжээ. Хожим энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн байна. Дуучин Алияа 2001 онд 22 насандаа онгоцны ослоор амиа алдсан юм.

Эх сурвалж: ВВС

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?