БЕЙОНСЕ ГРЕММИЙН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ОЛОН ШАГНАЛТАН БОЛЛОО

2023-02-06  

Америкийн алдарт дуучин Бейонсе Грэммийн шагнал гардуулах 65 дахь удаагийн ёслолоос 32 дахь цомоо хүртсэнээр энэхүү наадмын түүхэн дэх хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр тодорлоо.

Тэрбээр “Renaissance” цомгоороо “Шилдэг электоник цомог” төрөлд шалгарснаар Унгар-Британи гаралтай уран сайхны удирдаач Георг Шолтийн 20 гаруй жилийн турш эзэмшсэн амжилтыг /31 шагнал/ шинэчлэн тогтоосон байна.

Бейонсе шагналаа гардан авах үеэрээ гэр бүлийнхэндээ, ялангуяа нэр алдарт хүрэхээс нь өмнө тайзны хувцсаа хийхэд нь тусалж байсны зэрэгцээ “Renaissance” цомгоо бүтээх сэдлийг төрүүлсэн хөгжмийн урсгалтай танилцуулсан авга ах Жоннидоо талархал илэрхийлжээ.

Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ цаг мөчид үргэлжилсээр байна. Бейонсегийн хувьд мөн наадмын гол шагнал болох “Шилдэг цомог”-оос гадна “Break My Soul” дуугаараа “Шилдэг дуу” төрлүүдэд нэр дэвшиж байгаа юм. 

Эх сурвалж: CNN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?