ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ УУРХАЙД ЧУЛУУЛГИЙН НУРАЛТ БОЛЖ, 15 АЖИЛТАН БЭРТЛЭЭ

2026-10-30  

Өнөөдөр 18:00 цагийн орчимд чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна.

Чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байгаа аж.

Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталжээ.

Одоогоор ямар нэгэн хүний амь нас эрстээгүйг "Оюутолгой" ХХК-аас мэдээллээ.

Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа аж.

Эх сурвалж: ikon.mn, "Оюутолгой" ХХК-ийн мэдээлэл

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?