ХЭТ ХУРДАН ТУРАХЫГ ХҮСЭГЧДЭД ХОРИГЛОХ ЗӨВЛӨГӨӨ

2017-08-12  

1 .Хэт түргэн турах хориотой. Уг нь хоолоо огцом хасах нь энгийн нүдээр харвал зөв мэт. Гэтэл түргэн хассан жин түүнээс ч хурдан буцаад ирдэг. Жин хурдан хасагдах нь ихэнхдээ хүн шингэнээ алдсантай л холбоотой байдаг. Тэгээд хэвийн хооллоод эхэлмэгц жин буцаад л ирнэ. Илчлэг хэт багатай хоол идээд байвал хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд дутагдаж эхэлнэ. Гэтэл турах ганцхан арга нь идэх зуршлаа өөрчлөхөд л оршдог. Удаан тогтвортой жин хасагдах. тусам зөв байдаг, Долоо хоногт дээд тал нь 1 кг хасахад л болно.

2.Бяцхан хүндрэл тулгарахад л бууж өгөөд байж болохгүй. Заримдаа ямар нэг юм бүтэхгүй байлаа гээд эмзэглэх хэрэггүй шүү дээ. Уналт босолт бол байдаг л зүйл. Хэн ч хоолоо хөнгөн хялбар хасч байгаагүй. Алдаж болно. Алдаагаа засаад л цаашаа зүтгээд бай.

З.Моодонд орж байгаа элдэв хоолны дэглэмд шүтэж хөөх хэрэггүй. Иймэрхүү дэглэмүүд түргэн турна гэж амлах ба ихэнхдээ л ямар нэг хүнсийг голчлон ихээр хэрэглэхийг зөвлөж байдаг. Гэтэл хүнсний мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол дэглэм барихад хүн нэг турж, нэг таргалах зэргээр ээлжилдэг байна. Судалгаанаас үзвэл дэглэм барьж турсан хүмүүсийн 30 хувь нь дэглэмээ орхимогц өмнөхөөсөө илүү тарган болдог байна.

4. Хоол идэхгүй байж огт болохгүй. Энэ нь хүний жинг хасах биш харин нэмж байдаг нь тогтоогдсон билээ. Та өглөөний цай уухгүй байлаа гэхэд өдөр их иднэ. Өдөр хоол идэхгүй гүрийлээ гэхэд орой гарцаагүй их иддэг байна. Тэгэхээр ойр ойрхон бага багаар идэх л хамгийн зев байдаг. Туранхай бүсгүйчүүд өдөрт доод тал нь 5 удаа цай уудгийг бүү март.

5.Тэвчээр заах ёстой. Гэхдээ идээд сурчихсан хүн тэвчихэд хэцүү байдаг тул өөрийгөө хуурах илчлэг багатай зүйлсийг цүнхэндээ байнга авч явбал зохино. Хоол хүнс худалдаж авахдаа маш сайн бодож төлөвлөн илүү хүнс авахгүй байхыг хичээ.

6. Чихэр шоколад, өөх тосноос бүрмөсөн татталзах хэрэггүй. Заримдаа дуртай зүйлээ багахан идэж өөртөө таашаал өгөх хэрэгтэй.

7. Бага идэхээр хүн турна. Гэтэл үүний хажуугаар та бага хөдлөх юм бол булчин жижгэрч эхэлдэг. Өөрөөр хэлбэл туранхайн хажуугаар жижигхэн биетэй давжаа болох аюултай. Булчин ихтэй байх тусам хүн түргэн турна. Учир нь дасгал сургуулилт сайн хийж чадах ба дасгал сургуулилтын үед хүн 3 дахин их илчлэг шатаадаг юм.

 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?