БАТАРЕЙН ХӨГЖИЛ ХААНА ЯВНА ...

2016-03-13  

Бид өдөр тутам ашиглаж буй автомашин, гар утас, радио хүлээн авагч, гар чийдэн, хөгжим зэрэгтээ батарей /зай ч гэж нэрлэдэг/ гэдэг цэнэг хадгалах зориулалттай төхөөрөмжийг байнга хэрэглэдэг. Ялангуяа ""'Приус" машин унаж, шатахуун хэмнэж байгаа хүмүүс энэ батарейн ач холбогдол, эдийн засгийн ашиг тусыг нь овоо ойлгож байгаа байх. Харин Монголд шийдвэр гаргах төвшний хүмүүс хоорондоо нүүрсээ заръя, зарахгүй, хүрздье, үгүй вагондоё /энэ нь цаашаа нарийн, өргөн гэх мэтчилэн үргэлжлэнэ/ хэрэлдэж байх хооронд энэхүү батарейн хөгжил аль хэдийнээ шинэ шатанд гарч монгол тээр дор хоцорчээ. Энэ нь явсаар ирээдүйд энергийн салбарыг цоо шинэ үе шат руу татан оруулж магадгүй төлөв харагдана. Нэг ёсондоо бага хэмжээний цахилгаан эрчим хүч гаргаж ашиглах явцдаа олон жил ажиллах, хүчин чадал өндөртэй батарейгаа цэнэглэж авах ба түүнийгээ дахин дахин ашиглана гэсэн үг. Энэ бүхнийг манай нүүрсийг тоох хүний тоо жил ирэх тутам улам багасна гэж ойлгоход буруудахгүй. Ингээд арай томоор нь ОХУ, АНУ-д хийгдэж буй ажлуудын тухай дурьдая.

ОРОСЫН ЭРДЭМТЭД

ОХУ-ын "Мисис" Үндэсний технологийн судалгааны их сургуулийн хэсэг эрдэмтэд энерги бүхий материал болох "Никель-63" изотопыг ашиглан цөмийн батарейн туршилтын загвар бүтээснээ танилцууллаа. Энэ батарей нь ямар ч асуудалгүй 50 жил тасралтгүй, найдвартай ажиллах гэнэ. Харин батарейг бүтээх технологи, ашиглаж буй материалыг гаргаж авах арга ажиллагаа нь үнэхээр өндөр төвшинд хүрчээ. Байгаль дээр "Никель-62" гэдэг изотоп бий. Энэ изотопыг тусгай зориулалтын реакторт урвалд оруулж "Никель-63" изотопыг ялгаж авдаг байна. Одоогоор оросоос өөр аль ч улсад энэ төрлийн изотопыг гаргаж авах "центрифга" байхгүй. Хагас 100 жил ажиллах боломжтой уг батарейг эмнэлгийн тоног төхөөрөмжөөс эхлээд сансрын хөлөг хүртэл, тодруулбал гариг хооронд удаан хугацаанд хийгдэх аялалд зэрэг олон зүйлд ашиглах боломжтой юм. Хамгийн чухал нь уг батарей аливаа амьд организмд ямар нэгэн хортой нөлөө үзүүлдэггүй гэдгээрээ онцлог бүтээл болжээ.

АМЕРИКИЙН ЭРДЭМТЭД

Өнөөгийн байдлаар Америкийн 10 гаруй компани шинэ төрлийн батарей гаргаж авахаар ажиллаж байгаагийн дотор АНУ-ын тэрбумтан Б. Гэйтс, Е. Маск нарын олон зуун сая доллараар санхүүжүүлж буй "ирээдүйн батарей" бүтээх төсөл багтаж байгаа. Тэгвэл энэ чиглэлд "Arpa-E" гэдэг нэгэн компани бусдаасаа "цойлон" гарч ирлээ. АНУ-ын Энергийн яамны харьяа "Энерги-Дэвшилтэд судалгааны төслийн агентлаг" /Advanced Research Project Agency-Energy(Arpa-E) / эрдэмтэд ирэх 7 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч хадгалах батарейн хөгжил хувьсал гаргахуйц хэмжээний шинэ төрлийн арга, технологи бүтээх болно гэдгээ зарлав. "Arpa-E" агентлаг нь 2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хүрээнд эрчим хүчийг хямд зардлаар гаргаж авах/хадгалах чиглэлд судалгааны ажил явуулах зорилгоор анх байгуулагдаж байв. Тус агентлаг нь өөрсдийн бүтээх шинэ төрлийн батарейнд ашиглан АНУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээг ирэх 5-10 жилийн хугацаанд тэр чигт нь шинэ шатанд гаргахаар төлөвлөж байна. Энэ зорилгоор хурд өндөр хурдтай, илүү үр бүтээмжтэй супер цахилгаан дамжуулагчийг одоо өргөн ашигладаг "литийн-ион"-оос өөр шинэ материал ашиглан бүтээх ажээ. Мөн батарейн өвөрмөц дизайн, батарейд ашиглах цоо шинэ химийн шингэн бүтээхээр ажиллаж байна.

 

Р. ЭНХБОЛД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?