Г.ПҮРЭВБАТ ЛАМ : ЗУЛ ӨРГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ЁСТОЙ ВЭ ?

2017-08-19  

Хамгийн түрүүнд, зулын гол ороох гэж буй бол гараа ариутгасан, өөрөөр хэлбэл гараа сайтар угаасан байх. Бурхан шүтээндээ чин сэтгэлээсээ залбирч, нэгэнт бадарсан зулыг байрнаас нь хөдөлгөх, унтраах нь хориотой байдгийг санах нь чухал.

Зулыг өөхөн тос болон сүүлний тосоор өргөж хэрхэвч болохгүй. Энэ нь малын амийг тасалсан нүгэлт тос гэж тооцогддог. Тиймээс зөвхөн шар тосоор өргөнө. Алт, мөнгөн цогцонд зул өргөлөө гээд өөрчлөлт байхгүй. Гол нь лам гурван эрдэнэд сүжиг бишрэлээр залбирбал зохино. Нэгэнт зул өргөсөн орчинд хэрүүл шуугиан тарихыг цээрлэдэг. Зулын гэрэл бол таны сэтгэл сүжиг шингэсэн хамгийн ариун зүрхний гэрэл гэж үздэг.

Мөн зул өргөж буй хэнбугай ч гэсэн "Хамаг амьтны зовлонг хоцроолгүй арилгах болтугай" гэж ерөөгөөд, " Ум зула, зула бар, зула суха" тарныг 7-21 удаа уншвал зохино гэж зөвлөе.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?