ДОТОР ЭРХТНҮҮДЭД АШИГ ТУСТАЙ НОГОО

2017-08-23  

Улаан лооль 

 

Зүрх судас, хорт хавдрын эсрэг мөн холестринийг үгүй болгоход маш ач тустай хэмээн баталжээ. Өдөр бүр тогтмол улаан лооль хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна 500 мл улаан лоолийн шүүс уухад л Ликопиний бүрэн ашиг тусыг мэдрэх болно. Энэ нь та өдөрт ердөө ганц стакан уухад л хангалттай гэсэн үг юм.

Хушга 

Тархи тархины цусан хангамжийн үйл ажиллагааг сайнаар дэмжинэ. 24 нас хүрсэн хүн өдөрт 5-6 ширхэг цэвэр хушганы самрыг идэж байх нь эрүүл мэндэд болон оюун санаанд сайнаар нөлөөлдөг.

Усан үзэм 

Усан үзэм нь улаан, ногоон, цагаан, хөх ягаан зэрэг олон янзын өнгөтэй байна. Хөх ягаан өнгийн хальс нь антоциан, полифенолоор баялаг төдийгүй уушигны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг болохийг тогтоожээ.

Лууван 

Лууванг, ялангуяа түүхийгээр хэрэглэх нь хорт хавдар, астма, ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхэд тус болдог төдийгүй нүдний хараанд маш сайн тул түүхийгээр болон хоол хүнсэндээ хэрглэхэд тохиромжтой.

Цоохор майлз 

Цоохор майлзыг байнга хоол хүнсэндээ хэрглэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай төдийгүй хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудах, өтгөн хатах зэрэг олон төрлийн өвчнийг эмчлэх шидтэй юм.

Шош 

Шошны онцлог нь уургийн зохистой харьцааг хангахаас гадна эслэг, кали, төмөр, B-ийн төрлийн амин дэмүүдийг агуулаад зогсохгүй цусан дахь холестринийг багасган бөөрний үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Цагаан гаа 

Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй байдаг. Энэ ногооны ач холбогдол нь хоол шингээх хордлого тайлах үйлчилгээтэй. Ходоодны аливаа өвчлөлөөс хамгаалдаг тул хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаахад өргөн хэрэглэсээр иржээ.

 

 

 

Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?