Та шүршүүрт орохдоо буруу дадал хэд хэд хийдгээ тэр бүр анзаардаггүй. Гэтэл үүнд арьсаа эрүүл, зөв байлгах хэд хэдэн дүрэм байдгийг бид мэддэггүй. Тэгвэл бид энэ удаад хүмүүсийн шүршүүрт орохдоо гаргадаг 5 буруу зуршлыг хуваалцъя
1.Хэт халуун ус
Хэт халуун усанд орвол таны арьс маш ихээр хуурайшна. Байнга халуун усанд орвол арьс сунах, эмзэг болох мөн цусны урсгалыг маш ихээр нэмэгдүүлэх, арьс улайх, шархлуулах асуудал үүсдэг байна.
2.Удаан хугацаагаар усанд орж болохгүй
Дээр дурдсанчлан хэт халуун усанд орж болохгүйтэй адил та шүршүүрт удаан хугацаанд байж болохгүй. Энэ нь арьсыг маш ихээр хуурайшуулж тууралт ба загтнааг үүсгэдэг. Шүршүүрт байх хамгийн тохиромжтой хугацаа бол 10 минут.
3.Бие угаагч болон хөөс
Биеийн хөөснөөс илүү биеийн саван илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл хөөс нь таны арьсны тослогыг алдагдуулж, арьсыг хуурайшуулах мөн ширүүн болгодог.
2. Бие угаагч резин
Хуучин бие угаагч резин нь маш их хөгц, бактери үүсгэдэг учраас та 4 долоо хоног тутамд нэг сольж байх хэрэгтэй. Харин оронд нь даавуун бие угаагч болон алчуур хэрэглээд үзээрэй. Хэрэглэснийхээ дараа маш сайн хатааж цэвэрхэн байлгах хэрэгтэй.
1. Чанга үрж хатаах
Биеэ алчуураараа зөөлхөн арчаарай. Дараа нь өөрт байгаа биеийн тосоо түрхээрэй. Үүний дараа таны арьс зөөлөн бас эрүүл харагдана.
О.ДОСМАА