WAFFLE НЭРТЭЙ ШИНЭ СҮЛЖЭЭ ГАРАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

2016-03-19  

Энэхүү шинэхэн нийгмийн сүлжээ нь samsung instagram, snapchat хоёрын зарчмыг нэгтгэсэн гэсэн үг юм. Уг сүлжээ бидний мэдэх зураг, бичлэгээ нийтлэх зарчмаар ажиллана гэнэ. Харин Instagram-аас ялгарах гол онцлог нь хэрэглэгч зураг болон бичлэгээ өөрийн хуудсан дээрээ нэг сэдэвт эвлүүлэг хэлбэрээр оруулах юм. Мөн хэрэглэгчийн найзууд ч үүссэн эвлүүлэг дээр зураг эсвэл бичлэгээ нэмж байрлуулж болно. Одоогоор Waffle зөвхөн Android үйлдлийн систем дээр туршилтаар хэрэгжиж байгаа аж. Туршилт энэ зуныг дуустал үргэлжлэх бөгөөд үүний дараа Samsung шинэ нийгмийн сүлжээг цааш хөгжүүлэх эсэхээ шийдэх юм байна.

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?