“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ ШАЛГАРУУЛАХ XXV ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДАМ”-ЫН ШИЛДГҮҮДИЙГ ТОДРУУЛАВ

2017-10-28  

Нийслэлийн 378 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал шилдэг хамтлаг шалгаруулах XXV удаагийн уралдаант наадам”-ын шилдгүүдийн тоглолыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү тоглолтод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах XXV удаагийн уралдаант наадам”-ын шилдэг  сургуулиудын найрал дууны хамтлагууд оролцсоноос гадна Хөгжим Бүжгийн Консерватори, Монголын Хүүхдийн Ордоны найрал дууны хамтлаг, “Улаан бүч” найрал дууны хамтлаг, Баянзүрх дүүргийн Жанжин клубын бүжгийн хамтлаг зэрэг авьяаслаг бяцхан уран бүтээлчид оролцсон юм. Тус тоглолтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Юуны өмнө та бүхэнд төрөлх хотынхоо 378 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар 1993 оноос эхлэн зохион байгуулсан “Хүүхдийн найрал дууны уралдаан” өдгөө 25 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж, жилээс жилд хүүхдийн найрал дууны хамтлагуудын дуулах ур дүй улам бүр дээшилж, багш нарын найрал дуу удирдах, найралжуулах чадвар өсөн нэмэгдэж байгаад таатай байна. Д.Лувсаншарав гуай хүүхэд багачуудад зориулсан олон арван уран бүтээлүүд туурвисны дотор “Маамуу нааш ир” дууг үе үеийн хүүхэд багачууд дуулж, энэ дуугаар хүмүүжиж байсантай маргах хүн үгүй биз ээ. Үүнтэй ижлээр хүүхдийн найрал дууны уралдаант наадамд оролцож байсан хүүхэд багачууд өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтад хүчин зүтгэж, баялаг бүтээж буй залуучууд болон төлөвшихөд найрал дууны урлаг чухал үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Жил бүр нийслэлийнхээ төрсөн өдөрт зориулан хүүхэд багачууд маань өөрсдийн дуу хоолойгоороо, уран бүтээлээрээ бэлэг барьж байдагт хувиасаа болон нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Монгол хүүхдүүдийн дуу хоолой дэлхийн тайзнаа эгшиглэн цуурайтах цаг ойрхон байгаад итгэлтэй байгаагийн зэрэгцээ хүүхдийн найрал дууны урлаг улам бүр хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” хэмээлээ.

Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг энэхүү уралдаант наадмыг Монгол урлагийн ажилтны холбооны санал болгосноор 2005 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Дагвын Лувсаншаравын нэрэмжит болгосон түүхтэй. Энэ жилийн хувьд уралдаант наадамд нийслэлийн 80 гаруй сургуулийн 8000 гаруй сурагчид өрсөлдсөнөөс өнөөдрийн энэхүү тоглолтод 15 сургуулийн 1400 гаруй хүүхэд багачууд оролцсон юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?