ДУРСАМЖАА СЭРГЭЭЦГЭЭЕ

2017-11-07  

80,90-ээд оны репрүүд дурсамжаа сэргээж мөн тэр дурсамжаа үнэ цэнтэй байлгахын тулд Реп челленж гэх сайн үйлсийн аянг эхлүүлсэн талаар та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн залуусын сонирхлыг татаж хайрлуулсаар байгаа 80,90-ээд оны баатрууд маань сайн үйлсийн аянгаараа нэгэн өрх толгойлсон эмэгтэйд аз жаргалыг бэлэглээд байна. Учир нь Хар тас хамтлаг реп челленжид нэгдсэн хамтлагууд нэгдэн амьдралын төлөө зүтгэж яваа Улаанчулуутын хогийн цэг дээр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг ямар ч бичиг баримтгүй, орох оронгүй оочих хаяггүй Номин-Эрдэнэ гэх эмэгтэйд тусалжээ. Учир нь юу вэ гэхээр репперүүд маань нэгдэн түүнийг өөрийн гэсэн газартай болгож, мөн иргэний үнэмлэх хүртэл авч өгсөн гэх сайхан энергитэй мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Мөн түүнийг төрсөн ээжтэй нь уулзуулж хайрыг түгээжээ. 80,90-ээд оны репперүүд уг челленжийн хаалтын тоглолтоо 11-р сарын 11-ний өдөр хийх гэж байгаа ба уг тоглолтын ашгаар өрх толгойлсон эмэгтэйд гэр авч өгөх гэж байгаа гэнэ. Сайн сайхан зүйлээр дурсамжаа гэрэлтүүлж яваа 80,90-ээд оны репперүүдтэй нэгдэж нэг өдөр дурсамжаа сэргээцгээе.

 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?