"МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2017” МОНГОЛ БИЧГИЙН УРАН БИЧЛЭГ ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ

2017-11-17  

Монгол бахархлын өдөрт зориулан МУ-ын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд" үзэсгэлэнгийн танхимд боллоо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, 8 шилдэг уран бүтээлч, ЕБС-ийн 55 сурагчийн бүтээлээр дэлгэж байгаагаараа онцлогтой юм.

"Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэн нээж, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

Үзэсгэлэнгийн ТЭРГҮҮН БАЙРЫН шагналыг Чингэлтэй дүүргийн Ататуркийн нэрэмжит 5-р дугаар сургуулийн 12 д ангийн сурагч Г.Оюунсүрэн “Монголын нууц товчоон” бүтээл

ДЭД БАЙРЫГ Чингэлтэй дүүргийн М.Цэдэндоржийн нэрэмжит 50-р сургуулийн сурагч 11 а ангийн сурагч М.Жаргалмаа “Нүүдэлчин" бүтээлээр 

ГУТГААР БАЙРЫГ шагналыг Баян-Зүрх дүүргийн Хо-Ши-Миний нэрэмжит 14-р сургуулийн 12 ангийн сурагч Г.Солонго “Чингүнжавын өчил” бүтээл

ТУСГАЙ БАЙРЫН шагналыг Дорнод аймгийн Хэрлэн сумын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Улсын тэргүүний 5-р сургуулийн 12д ангийн сурагч А.Энх-Учрал “Чойбалсан" бүтээл 

ТУСГАЙ БАЙРЫГ Нийслэлийн Налайх дүүргийн үндэсний лаборатори 119-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Түвшинбат “ Би Монгол хүн” бүтээлээр тус тус хүртсэнийг гардуулан өгсөн юм.

Үзэсгэлэнд монгол уран бичлэгийн мастеруудын уран бүтээл тавигдсанаас гадна, 7 дүүрэг, 9 аймгийн ЕБС-ийн 7-12-р ангийн 55 сурагчийн бүтээлийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэн 11-р сарын 17-23-ны өдрүүдэд үнэ төлбөргүй гарна.

 

 

Ц.ХИШГЭЭ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Уудам:Гайхамшигтай бичсэн бүтээлүүд их байлаа. 2017-11-17
ЗАЯА:Янзтай. Хүүхдүүд ээ дагуулаад заавал очиж үзнээ. 2017-11-17
Болор:Ерөнхийлөгч хүүхдэд анхаарч байгаад баяртай байна. 2017-11-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?