"УРАЛВАГОНЗАВОД"-ТАЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖИЙГ ЭНГИЙН ИРГЭДЭД ОЛГОХООР БОЛЖЭЭ

2016-03-24  

Орос орны цэргийн зэвсэглэл, техник сонирхдог хүмүүсийн сонорт нэгэн баяртай мэдээ хүргэх гэж байна. Энэ оны сүүлээс эхлэн цэргийн аялал жуулчлалын шугамаар ОХУ-ын батлан хамгаалах-аж үйлдвэрийн тэргүүлэх корпорацийн нэг болох "УралВагонЗавод"-тай танилцах боломжийг энгийн иргэдэд олгохоор болжээ. Тус корпорацийн зүгээс энэхүү арга хэмжээг оросын дотоод болон гадаадад цэргийн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг "Воентур" компанитай хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. ЗХУ-д задрах үед зөвхөн оросын батлан хамгаалах яамны мэдэлд цэргийн зориулалттай, хаалттай 952 хот, хотхон байсан юм. Эдгээрийн ихэнхийг нь орон нутгийн захиргаанд шилжүүлж, иргэдэд нээлттэй болгосны дотор Тула, Нижний Тагил зэрэг хотууд багтдаг. Тийм учраас тус хотод айлчлан очиж, танк, ЯЦБМ, тракторыг хэрхэн үйлдвэрлэж байгааг "ориг"-оор нь харж, танилцах ховорхон боломж нээгдэж байна гэсэн үг юм. 

100 хувь улсын хөрөнгө оруулалттай "УралВагонЗавод" корпораци нь оросын Свердловск мужийн Нижний Тагил хотод байрладаг. Тус үйлдвэрт 30 мянган зохион бүтээгч, инженер, техникийн ажилчид ажиллан ачааны вагон, төрөл бүрийн цистерн, экскаватор, трактор зэрэг техник, механизм, түүнчлэн дэлхийд алдартай оросын "Т-90" болон "Армата" танкууд, явган цэргийн байлдааны машин үйлдвэрлэдэг билээ. 

Тус заводын түүх нэлээд баялаг. Анх 1933-1937 оны анхны таван жилийн төлөвлөгөөний хүрээнд тус заводыг байгуулах эхлэлийг тавьсан хэдий ч үйлдвэрлэл явуулах нөхцөл тун хүнд байжээ. Гэвч 1936 оноос тус заводыг албан ёсоор "Уралын вагон үйлдвэрлэх завод" гэж нэрлэн анхны вагоноо 1936 оны 10 дугаар сарын 11-нд үйлдвэрлэн гаргаж байв. 

1941 оны сүүлээр тус заводыг ар тал руу нүүлгэн шилжүүлж одоогийн Нижний Тагил хотод байрлуулсан ба дайны туршид уг заводод 25266 нэгж зөвлөлтийн алдарт "Т-34" танк үйлдвэрлэн ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. 

2000 оны эхнээс тус үйлдвэрт үйлдвэрлэсэн "Т-90" танк борлуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа юм. Мөн энэ үйлдвэрт оросын хамгийн сүүлийн үеийн Т-14 "Армата" танк болон явган цэргийн байлдааны машиныг үйлдвэрлэсэн байна.

 

Р. ЭНХБОЛД

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Амраа:Пөөх янзтай ямар том үйлдвэр вэ манайхыг бодвол үйлдвэрүүд нь ажиллаад байсын байна 2016-03-24
zochin:oros orvol ochij uzii bz 2016-03-24
Зочин:Бэларуст л голцуу машин үйлдвэрлэж байсан 2020-12-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?