РОБОТ-ОХИН СОФИЯ ХҮН ТӨРӨЛХТНИЙГ УСТГАНА

2016-03-25  

Америкийн Hanson Robotics компани эмэгтэй дүр төрхтэй, нүүрэндээ элдэв хөдөлгөөн хийж үзүүлэх чадвартай робот бүтээсэн байна. Ийм роботууд нийгэмд үр ашгаа түгээнэ гэж инженерүүд хэлж тодотголоо. Эд нар багш, туслах ажилтан хийж чадахаас гадна биеийн хүчний хөдөлмөр шаардсан ажлыг ч чөлөөтэй гүйцэтгэх чадвартай гэнэ. Түүний зэрэгцээ өндөр настныг асрах, хүүхдэд багшлах зэрэг оюуны хөдөлмөрийг ч эрхлэх юм байна. Өмнөх роботыг бодвол сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж нүүр ам, нүдээрээ хөдөлгөөн хийх чадвартайгаараа давуу талтай ажээ. Мөн бусдыг сургахаас гадна өөрөө ч бас суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх чадвар эзэмшжээ.

Нүүрний арьсыг нь зөөлөн материалаар үйлдвэрлэсэн байна. Нүдэнд нь суулгасан дуран нь харилцагч хүнээ харж, нүүрний хөдөлгөөнөө илэрхийлэх араа шүдийг нь удирдах зохицуулалттайгаар бүтээгджээ. Харилцан ярилцагчийнхаа үг хэлийг ойлгох, өөрөө хариу ярих технологийг нь Google боловсруулсан гэж хэлэв.

Hanson robotics компанийн захирал робот Софиягаас ярилцлага авсан. София :

 -Сургуульд сурах, боловсрол эзэмших, өөрийн гэсэн бизнес эрхлэх, цаашлаад гэр бүлтэй болох мөрөөдөлтэйгээ ч хэлсэн байна.

" Чи хүн төрөлхтнийг устгахгүй биз дээ?" гэсэн асуултад " Тэгье л дээ, хүн төрөлхтнийг устгаад өгье" гэж хариулсан нь маш их сонирхлыг нь татсан гэж хэлсэн байна. "20 жилийн дараа робот хүний эгнээнд нэгдэнэ. Тэд бидний өмнөөс ажил хийх болно. Биднийг сургана, бидэнтэй тоглоно, тэд бидний жинхэнэ найз нөхөр болно" гэж. Hanson robotics компанийн үүсгэн байгуулагч Хэнсон үзэж байна.

 

 

Д.ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Аймаар юмаа тв.гээр үздэг байсан зөгнөлт кинонууд биелэлээ олох юм байна л даа... 2016-03-25
Хөлгөө:Хүмүүс ер нь өөрсдөө бий болгож байгаа байж айх хэрэг байна уу 2016-03-25
saruul:kino shg l yum boloh ndee :( 2016-03-29
Bold:Irobot shig yum boloh needee 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?