ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУХГҮЙ БОЛ ТАРГАЛНА

2016-03-29  

Та өглөөнийхөө ундыг уусан уу? Хэрвээ уугаагүй гэрээсээ гарсан бол доорх мэдээллийг заавал уншаарай.

Бид өдөр тутамдаа зайлшгүй шалтгаанаар 3-4 удаагийн давтамжтай хоол хүнсийг хэрэглэдэг. Тэр дунд өглөөний хоол хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Учир нь өглөөний хоол идсэнээр, тухайн өдөрт шаардлагатай уураг, нүүрс ус, витамин зэргийг олж авахаас гадна жингээ тогтмол хэмжээнд барихад сайн нөлөө үзүүлдэг ажээ. Харин өглөөний хоолоо идээгүй тохиолдолд юу болдог вэ? гэхээр, бидний биед гаднаас ямар ч шим тэжээл орж ирээгүй, эсийг тэтгэгч гол эх үүсвэр багассанаас болоод амархан ядарна. Мөн бодисын солилцооны үйл явц удаан хэвээрээ байдагтай холбоотойгоор илчлэгийг шатааж энерги болгон хувиргадаг ферментийн ялгаруулалт багасдаг. 

Тийм учраас хоол хүнснээс орж ирэх илчлэг илүүдэл болох замаар бидний биеийн жинг ихэсгэх гол шалтгаан болдог байна. Энэ нь өглөөний хоолоо идэхгүй байх нь илүүдэл жинтэй болох эрсдлийг ихэсгэдэг гэсэн үг юм.

Тиймээс өглөөнийхөө ундыг хэзээ ч алгасаж болохгүй нь. Ихэнх хүмүүс зав, зай муутайгаас өглөөний ундаа алгасдаг. Тэгвэл тэдгээр хүмүүст зориулж Ердөө 2-10 минутын дотор бэлэн болох хэдэн жорыг санал болгоё.

/Самар + хатаасан манго + сүү + овьёос/ 2 минут байхад хангалттай.

/Сериал + Хатаасан чангаанз + үзэм + сүү/ 2 минут

/Сериал + усан үзэм + тараг/ 2 минут

/Талх + шарсан гахайн мах + өндөг + бууцай + бяслаг/ 10 минут

ӨНДӨГТЭЙ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Өндөг бол уургийн уурхай л гэсэн үг. Өглөөний хоолондоо заавал өндөг идэж хэвшээрэй. Өндгийг дангаар нь гэлтгүй өөр янз бүрийн зүйлсийг хольж идвэл улам бүр амттай санагдах болно. 

/Зайдастай өндөг/ 10 минут

/Улаан лоольтой өндөг/ 10 минут

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сараа:Гоё зөвлөгөө байна. Өөр олон янзын өглөөний унд оруулаарай. 2016-03-29
дүнжингарав:өөр олон ашигтай олон зөвөлгөө оруулаарай 2016-03-29
Gursed:Tanai site saihan medeelel oruulaj bgaad bayarlalaa 2016-03-29
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?